СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-12-14

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйл заалтыг хэлэлцэж байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан өглөө 8:30 цагт эхэлжээ.

Өнөөдрийн хуралдаанаар талбай дээр жагсаж буй иргэдийн шаардлагын нэг хэсэг болох Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж байна.

Энэ долоо хоногийн даваа гарагт хуралдсан УИХ дахь МАН-ын бүлгийн зүгээс уг хуулийн өөрчлөн найруулалтыг хэрхэн хийж буйгаа дараах байдлаар тайлбарласан. 

Тодруулбал, Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйл тэр чигээрээ авлигын эсрэг зүйл заалт. Үүнд тус хуулийн 22 дугаар зүйлийн 1-д авлига авсан хэрэгтэн 40 сая төгрөгөөр торгуулаад хялбаршуулсан журмаар ялгүй салж болох, эсвэл зорчих эрхийг 1-5 жилээс хасах, эсвэл 1-5 жил хорих заалт бий. Одоогийн өөрчлөлтөөр зорчих болох торгох ялыг хасаад их хэмжээний буюу 2-8 жил хорих ял ногдуулахаар өөрчилж байгаа ажээ. Өөрөөр хэлбэл их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд ажиллах эрхийг нь 2-8 жилээр хасаад, нэмж тэр хэмжээний хорих ял оногдуулна.

Мөн өөрчлөлт оруулж байгаа гол гол заалтуудын нэг нь авлигын хэргээр шийтгэгдсэн хүмүүст өршөөл үзүүлэхгүй. Өмнө нь бага насны хүүхдийг хүчирхийлсэн, энх тайвны эсрэг гэмт хэргүүдэд өршөөл үзүүлдэггүй байсан бол одоо авлига авсан хүнд өршөөл үзүүлэхгүй.

Дараагийн нэг өөрчлөлт нь өмнө нь хахууль нэхсэн, авсан бол нийтийн албанд томилогдох эрхийг 2-5 жилээр хасаж 2,7-14 сая төгрөгөөр торгох, эсхүл 6 сараас 3 жил хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, зургаан сараас 3 жил хорих ял оноож байсан бол одоо зорчих эрхийг хязгаарлах ялыг хасаж бусад заалтыг нэмэгдүүлнэ. Үүнд улс төрийн албан тушаалтныг тусгайлан авч үзэж 22 дугаар зүйлийн 4-р зүйлд "Хясан боогдуулах аргаар, эсвэл их хэмжээний хахууль авсан бол нийтийн албад ажиллах эрхийг 5-8 жилээр хасаж, 5-12 жил хорих ял шийтгэнэ" гэж өөрчлөн найруулж байна. 

Энэ гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд, эсвэл зохион байгуулалттай бүлэг үйлдсэн бол нийтийн албанд ажиллах эрхийг 20 жилийн хугацаагаар хасаж, 12-20 жилээр хорих ял шийтгэнэ болгон чангатгаж байгаа ажээ.  

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар мөн Төрийн болон албаны нууцын тухай хууль болон Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам” Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг 21 асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байна.

Хуралдаанаас гарсан шийдвэрийг эргэн мэдээлнэ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Баяржаргал
1 жилийн өмнө
202.55.188.39

Торгох заалтыг бүх хөрөнгийг хураах гэж солих Хөөн хэлэлцэх хугацааг уртасгах 22.2 заалтыг үлдээх...хэрэгтэй!

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.