СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Байгаль орчинд ээлтэй санаачилгуудыг хэрэгжүүлэхэд хамтарч ажиллахыг хүслээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболд, Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга тэргүүтэй албаныхан Баянгол дүүргийн 18-р хорооны иргэн Г.Лхагвасүрэнг хүлээн авч уулзаж, санал солилцжээ.

Иргэн Г.Лхагвасүрэн Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөний дагуу усны нэгдсэн менежмент, гэр хорооллын дахин төлөвлөлт, шинэ сэргээгдэх эрчим хүчний 2030 оны хөгжлийн чиг хандлагын төлөвлөгөө, менежментийн арга, аргачлалыг боловсруулж, 2013 оны УИХ-ын 23-р тогтоолоор батлуулсан тухайгаа онцоллоо. Мөн цаашид аймаг, нийслэлд уг тогтоолыг хэрэгжүүлж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хамтарч ажиллахад дэмжлэг хүссэн юм.

Түүнчлэн “Улаанбаатар хотод тулгамдаад буй усны хангамж, хог хаягдлыг дахин боловсруулах, гэр хорооллыг дахин төлөвлөх зэрэг асуудлыг шийдэх цогц арга аргачлалыг боловсруулан батлуулсан. Энэ чиглэлд хамтарч ажиллах, байгаль орчин, нийгэмд хэрэгтэй санаачилга, шийдлүүдийг хэрэгжүүлэхэд хамтарч ажиллахыг хүсэж байна” хэмээсэн.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболд энэ хүрээнд нийслэлд хийж буй ажлуудыг хариуцан хэрэгжүүлдэг Хот байгуулалт, хөгжлийн газар болон бусад холбогдох байгууллага, нэгжид хүсэлтийг нарийвчлан судалж, хариу өгөхийг үүрэг болголоо.

Мөн усны нэгдсэн менежментийн талаар, энэ чиглэлд ямар ажлыг хийж хэрэгжүүлэх боломжтой талаар Г.Лхагвасүрэнтэй дахин уулзаж хэлэлцэхээ онцлов. Хог хаягдлыг дахин боловсруулах, сэргээн ашиглах чиглэлд төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжин ажиллаж буйгаа илэрхийлсэн юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.