СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Төв болон говийн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Гэрэл зургийг /Bayar Balgantseren/ албан ёсны зөвшөөрөлтэй

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 14-нд нутгийн баруун хагаст цас орж, цасан шуурга шуурч, Алтайн уулархаг нутаг болон говь, талын нутгаар хүчтэй салхи шуургатай байна.

Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, Алтай уулархаг нутаг, говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Шөнөдөө Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Байдраг голын хөндийгөөр -35...-40 градус, Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -29...-34 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -16...-21 градус, бусад нутгаар -22...-27 градус, өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -25...-30 градус, Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -19...-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -8...-13 градус, бусад нутгаар -14...-19 градус хүйтэн байна.

Улаанбаатар хот орчмоо үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -30...-32 градус, бусад хэсгээр -25...-27 градус, өдөртөө -17...-19 градус хүйтэн байна.

Багануур, Тэрэлж орчмоор үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө -30...-32 градус, өдөртөө -19...-21 градус хүйтэн байна.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.