СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-12-13

Х.Мандахбаяр: Би ямар нэгэн хууль бус үйл ажиллагаанд оролцсон, хууль зөрчсөн үйлдэл гаргаагүй

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

АТГ-ын удирдлагууд Нийслэлийн прокурорын газарт өчигдөр орой /2022.12.12/ хандаж нүүрсний хууль бус бизнестэй холбогдсон 50 гаруй өндөр албан тушаалтны нэрсийг зарлах зөвшөөрлийг хүссэн. Тэгвэл өнөөдөр прокурорын байгууллагаас зөвшөөрөгдсөн нэрсийг зарлалаа.

Нүүрсний борлуулалт, олборлолт, тээвэрлэлтэд шууд болон шууд бусаар 17 хүн холбогдсоны дотор "Эрхэт Монгол" группийн үүсгэн байгуулагч Х.Мандахбаяр байлаа. Тэрбээр АТГ-аас уг мэдээллийг хийсний дараа өөрийн цахим хуудаснаа доорх тайлбарыг оруулжээ. 

"Эрхэт Монгол" группийн үүсгэн байгуулагч Х.Мандахбаяр: 

-Хуулийн байгууллагад өөрийн бизнестэй холбоотой бүх асуудлыг шалгуулахаа мэдэгдэж байна. Өнөөдөр АТГ-аас нэр бүхий 17 хүнийг нүүрсний хулгайн хэрэгтэй холбогдуулан шалгаж байгаа гэж мэдээлсэн бөгөөд үүнд миний нэрийг дурджээ.

Сүүлийн өдрүүдэд бизнесийн эх үүсвэрээ ямар мөнгөөр эхэлсэн тухай зарла, нүүрсний хулгай хийсэн үү, мөнгө угаасан уу, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үү гэх мэт ил далд дайралтууд сошиал орчинд газар авсан. Үүнд хариулт өгье.

  1. Ямар нэгэн авлига албан тушаалын хэрэгт холбогдоогүй бөгөөд ийм үйлдэл, эс үйлдэл гаргаагүй.
  2. Нүүрсний хулгайтай холбоотой аливаа үйл ажиллагаанд оролцоогүй.
  3. Аливаа хэлбэрээр хууль бусаар хөрөнгөжсөн болон ийм үйл ажиллагаанд оролцоогүй.
  4. Миний бие "Их шижир баялаг" ХХК-ийн 50 хувийн хувьцааг эзэмшиж, 2017-2019 оны хооронд хөрс хуулалтын бизнес эрхэлж байсан. Энэхүү компанийн үйл ажиллагааг шалгуулна.
  5. Барилгын бизнестэй холбоотой бүх үйл ажиллагаагаа шалгуулж, төслүүдийн хөрөнгийн эх үүсвэрүүдээ тайлбарлана.

Ер нь миний бие өөрийн эрхэлж байсан аливаа бизнес, компанийн үйл ажиллагааг нууж байгаагүй. Бүх зүйлийг ил тод, нээлттэй явуулж ирсэн. Мөн миний бие төрд ямар нэгэн шийдвэр гаргах албан тушаалд нэг өдөр ч ажиллаж байгаагүй.

Дахин хэлэхэд, миний бие ямар нэгэн хууль бус үйл ажиллагаанд оролцсон, хууль зөрчсөн үйлдэл гаргаагүй бөгөөд хуулиа дээдэлж, зохих албан байгууллага, ажилтнуудын тавьсан шаардлагыг биелүүлж, хянан шалгах үйл ажиллагаанд хүндэтгэлтэй оролцохоо албан ёсоор мэдэгдэж байна.

МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн эхлүүлсэн нүүрсний хулгайн эсрэг тэмцлийг тууштай дэмжиж, шударга үнэний талд хатуу зогсох болно гэжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (11)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Баяр
2 жилийн өмнө
124.158.70.8

Энэ мандахбаяр шантаажилж мөнгө хийдэг эвгүй муухай хүн. Яавч сайхан сэтгэлтэй нөхөр биш гэдэг.

Зочин
2 жилийн өмнө
192.82.70.240

Нүүрсний хулгай 2009 оноос эхлэлтэй. Тэр үед энэ хүү сураггүй байсан. Харин Ажнай Батэрдэнэ Бадраа нар эхлүүлсэн хулгай

Зочин
2 жилийн өмнө
192.82.83.211

Самарсайхан ковидын төсвөөс их хэмжээгээр хуссан шүү олон троллтой цахимд үргэлж худлаа магтуулдаг,налайхт бга өнгөтэй өөдтэйг бүгдийг цөлмөсөн ах дүүсээрээ хулгайч нар

irgen
2 жилийн өмнө
66.181.191.68

enenii ard hurelsuh bdag amlay bitgiii iiim hogiiin hudalch hulgaich bai!!!! hurelsuhin show bolj duuslaa nuursniii hulgaina hereg nowshin niigem ymar bdgiig ene hereg haruulj bna!

Ос
2 жилийн өмнө
66.181.161.106

За чи зүгээр битгий хуц ! Түмний нүдэнд ил байж сда чинь!

МАНДАХБАЯР
2 жилийн өмнө
66.181.187.9

ГАДНАА ГЯЛАНЦАГ ДОТРОО ПАЛАНЦАГ ГЭДГИЙГ УЛНЫ ТА МУУСАЙНУУД МЭДЭХГҮЙ !!! ҮНЭНЭЭР ЯВБАЛ ҮХЭР ТЭРГЭЭР ТУУЛАЙ ГҮЙЦДЭГ !!! МӨНГӨ УГААХ ГЭДГИЙГ УЛНЫ ТА МУУСАЙНУУД ХИЙЖ ЧАДАХГҮЙ БИ Л ХИЙНЭ !

Зочин
2 жилийн өмнө
202.9.40.208

Энэ одоо юү яриад эргүүлтээд бнаа.

Зочин
2 жилийн өмнө
103.229.121.171

Шантаачсан ингэж намжаахаас өөр юү хэлхэвдээ.ккк түмэн хэлнэдээ

Сайн
2 жилийн өмнө
202.9.46.82

Гэнэт баяжвал гэлсэнд халтай. Мөнгийг баруун солгойгүй л цацаад байдаг. Шалгах хэрэгтэй. Нүүрсчдээс гэмтэй хүн үгүй юм бнлдаа новшнууд

Зочин
2 жилийн өмнө
122.201.31.212

Эхлүүлсэн...энэ үг магтаал уу? Дарамт заналт уу?

Зочин
2 жилийн өмнө
122.201.31.212

Эхлүүлсэн...энэ ямар утгатай тододгол вэ? Магтаал уу? Дарамт сүрдүүлэг үү?

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.