Улс төр, нийгмийн хүрээнд үүсээд буй нүүрсний хулгайн асуудалд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар нар УИХ-ын гишүүн асан З.Энхболдын хамаарал бүхий "Страто", "Хишиг арвин индустрал" ХХК-ийг холбон, тодорхой мэдээллүүдийг өгч байсан билээ.
Тодруулбал, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Хишиг арвин индустрал" ХХК, УИХ-ын дарга асан Зандаахүүгийн Энхболдын хамаарал бүхий "Страто" ХХК-ийн хүмүүс жагсаалд нөлөөлөх гэж оролдож байгаа баримт шалгагдаж байна.
З.Энхболдын хувьд "Хишиг арвин индустрал" ХХК-тай маш их хамааралтай хүн шүү" хэмээн тав хоногийн өмнө нүүрсний хулгайн хэргийг мөрдөн шалгах ажлын хэсгийн өдөр бүрийн 11:00 цагийн мэдээллээрээ хэлж байлаа.
Тэгвэл өнөөдөр нүүрсний борлуулалт, олборлолт, тээвэрлэлтэд шууд болон шууд бусаар холбогдсон 17 хүний нэрийг АТГ-аас зарласны дотор Монгол улсын ЕТГ-ын дарга асан З.Энхболд байв.
Тухайн мэдээллийн мөрөөр УИХ-ын гишүүн асан З.Энхболдоос тодруулахад "МАН-ын тооцсоноор 6 сая тонн нүүрсний хулгай гарчээ. Ардчилсан намын ард түмэндээ үлдээсэн 6.4 тэрбум тонн нүүрсний нэг хувьд хүрэхгүй. Энэ хулгайд би ямар ч хамаагүй.
Хулгайч нарыг хурдан олоход Монгол ардын нам, Засгийн газар, Улсын их хурал, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нарт амжилт хүссэн. Нүүрсний хулгай 2016-2022 онд үйлдэгдсэн" хэмээн өөрийн байр сууриа илэрхийлэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Za bitgii shaa
Хамгийн их хамаатай Страто чинийх гөлөг минь
Энэ нөхөрийг хурдан шоронд шаа таван толгойд нүүрсний шорон барьж энэ нөхдөөр мод зүлэгний арчилгаа усалгаа хийлгэ хөрөнгийг нь хураа