СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-12-13

🔴 Д.Амарбаясгалан: Т.Доржхандын ярьсан нүүрсний хулгай 40 их наяд биш 1,3 их наяд орчим болох нь одоогоор тогтоогдсон

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Өдөр бүрийн 11 цагт хийж буй нүүрсний хулгайн хэргийг шалгах мөрдөгчдийн багт дэмжлэг үзүүлэх Засгийн газрын ажлын хэсгийн өнөөдрийн мэдээллийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нар хийлээ. 

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Нүүрсний хулгайн” хэрэгт шалгагдаж буй улс төрчдийг прокурор зарлана хэмээн мэдэгдсэн бол ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "УИХ-ын гишүүн Т.Доржхандын ярьсан 40 их наяд төгрөгийн нүүрсний хулгай хийгдсэн гэх мэдээлэл худал болох нь батлагдлаа" хэмээн мэдэгдэв.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:

-Монгол Улс 1995-2022 оны 12 сар хүртэлх хугацаанд 336 сая 400 мянган тонн нүүрс экспортолжээ. Үүнээс:

-"Эрдэнэс тавантолгой" ХК 86 сая тонн

-МАК ХХК 56,4 сая тонн

-Энержи ресурс ХХК 49,8 сая тонн

-Саус гоби Сэндс 34,5 сая тонн

-Чинхуа МАК-Нарийн сухайт 17,4 сая тонн

-Орон нутгийн өмчит "Таван толгой" ХК 17,7 сая тонн

Бусад экспорт хийдэг компаниуд 67,7 сая  сая тонн нүүрс олборложээ. 

2011-2022 оны хооронд нүүрс идэвхитэй экспортод гарсан өнгөрсөн 10 жилд  298,4 сая тонн нүүрс олборложээ. Үүнээс:

-"Эрдэнэс тавантолгой" ХК 12,8 их наяд

-МАК ХХК 5,3 их наяд

-Энержи ресурс ХХК 10,2 их наяд

-Саус гоби Сэндс 2,5 их наяд

-Чинхуа МАК-Нарийн сухайт 1,5 их наяд

-Орон нутгийн өмчит "Таван толгой" ХК 2,9 их наяд

-Монэнко ХХК 2,1 их наяд

-Хангад эксплорэйшн ХХК 0,5 их наяд төгрөгийн борлуулалт хийжээ.

Нүүрснээс олсон нийт борлуулалтын орлого нь 45,2 их наяд төгрөг байжээ. Татварын байгууллагад бүртгэгдсэн дүнгээс харвал улсын хэмжээнд 40 их наяд төгрөгийн нүүрсний хулгай гарсан гэж УИХ-ын гишүүн Т.Доржхандын ярьсан баримт нотлогдохгүй байна. Үүнийг Засгийн газар албан ёсоор няцааж байна. 

Өнгөрсөн хугацаанд нүүрсний салбарт нийтдээ 43,5 их наяд төгрөгийн борлуулалт хийгдсэнээс 10 их наяд төгрөгийн татвар төлөгджээ

УИХ-ын гишүүн Т.Доржханд нүүрс тээврийн салбараас учруулсан хохирол нь 5 их наяд төгрөг хэмээн дүгнэж үзсэн байсан ч татварын байгууллагаас 1,1 их наяд төгрөгийн зөрчил илэрсэн. Мөн оффтейк гэрээнээс үүссэн хохирлыг нэг их наяд 257 тэрбум төгрөг гэж үзсэн ч энэ нь үндэслэлгүй тооцоолол болсон. Харин Эрдэнэс Тавантолгой ХК-д хохирол учирсан байж болзошгүй дүн 187 тэрбум төгрөг байна гэж дүгнэсэн. Оффтейк гэрээ байгуулахдаа тухайн аж ахуйн нэгж байгууллагад хөнгөлөлт үзүүлсэн шалтгаанаар ийм хохирол гарсан гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зосин
1 жилийн өмнө
192.82.74.118

Эхлээд 440их наяд баысан гэсэн биздээ бараг400 их наяд хасаад 40 их наяд гэж байснаа одоо бүүр 1.3их наяд болоод буучихлх аа дахиад хэд хоновол юу ч байхгүй байсан байна Бүгдээрэй 3.5саяуулаа зүүдэлжээ гэхнээ.энэ цүнх баригч

ЗОЧИН
1 жилийн өмнө
59.153.113.253

МУУ ХУЛГАЙЧ ХЯТАДУУДААС ЦҮНХ ЦҮНХЭЭР АЛТ АВЖ МОНГОЛЫН БАЯЛАГЫГ ХУДАЛДСАН ЗУРАГ БИЧЛЭГТЭЙ БАЙХАД МОНГОЛЧУУД ЧАМ ШИГ ХУЛГАЙЧИД ХЭЗЭЭ Ч ИТГЭХГҮЙ. БИ БИШ ЮМАА ГЭХЭД ЧИНИЙ ХҮҮХДҮҮДИЙН ХҮҮХДҮҮД ЭНЭ ХИЙСЭН ҮЙЛИЙН ҮРИЙГ ЧИНЬ ТӨЛӨХ ЦАГ ИРНЭЭ.

Зочин
1 жилийн өмнө
64.119.21.216

Бүр дэндсэн хулгайчууд одоо хулгайгаа ард олноос нуух аргаа олж ядаж байгаа юм байна. Энэ гөлгөр рхулгайч хятадуудаас авилга аваад суугаа зураг нь олонд ил болсон байна лээ. Бас тэгээд МАН намын ерөнхий нарийн бичгийн дарга гээд ханхалзаад байгаа шүү. МАН намын шудрага олон зуун гишүүдийн нэрийг бузартууллаа даа чи

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.