СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-12-13

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг нийтлэлч Б.Баабарыг шүүхэд өгч, 10 сая доллар нэхэмжилнэ гэв

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
1 жилийн өмнө

УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд асан Д.Ганхуяг “Бидний ардчиллын лидер Б.Баабар социализмын үед хайж, нөөц тогтоосон “Бороогийн алтны орд"-ыг Сү.Батболдод өгснөөсөө хойш удаа дараалан намайг доромжиллоо. Энэ хүнээс багадаа 10 сая доллар нэхэмжилж, шүүхэд хандахаа мэдэгдэж байна” хэмээн жиргэжээ.

Энэ талаар түүнтэй холбогдож тодруулахад, “2012 онд Н.Алтанхуягийн Засгийн газар байгуулагдахад Оюутолгой төслийн ТЭЗҮ-д заасан анхны хөрөнгө оруулалтын зардлын 4 тэрбум доллар нь 7 тэрбум болж, 60 хувиар өссөн байсан. Тэгээд Засгийн газрын шийдвэрээр аудит оруулсан. Гэтэл нийтлэлч Б.Баабар “Хөрөнгө оруулагчийг хөөсөн, Оюутолгойгоос мөнгө нэхсэн” зэргээр намайг гүтгэж, доромжилсон. Гэхдээ үр дүнд нь Монгол улс өрөө бууруулж чадсан.

Улс орны төлөө зүтгэж яваад гүтгүүлээд байх хэцүү шүү дээ. Улс төрч байсан учир муу хэлүүлэх, шүүмжлүүлэх “үүрэгтэй” хэмээн бодож дуугаралгүй явж ирсэн. Харин одоо би энгийн иргэн. Тэгэхээр тухайн үед гарсан асуудлаар гүтгүүлээд байхыг хүсэхгүй байгаа учраас одоо шүүхэд хандана.

Одоогоор Ардчилсан намын бүлэгт шаардлагатай зарим судалгааг хийгээд явж байна. 2024 оны сонгуульд нэр дэвшихгүй, улс төрд орох бодолгүй яваа" гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.