Нүүрсний хулгайчдыг ил болгохыг шаардан Сүхбаатарын талбайд ес дэх хоногтоо жагсаж байгаа иргэдтэй Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өчигдөр /2022.12.12/ уулзах үеэрээ нүүрсний хулгайд холбогдсон албан тушаалтнуудын нэрсийг зарлахаа амласан.
Өнөөдөр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нар мэдээлэл хийлээ.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:
-Бид өдөр болгон мэдээлэл хийхдээ мөрдөн шалгах ажиллагааны байгууллагынхны өгсөн мэдээллийг хүргэдэг. Прокурорын байгууллагаас зөвшөөрсөн хэргийн хүрээнд нэрс зарлана гэдэг зарчмаа баримталж байгаа. Дөнгөж сая асуухад удахгүй өөрсдийн хэвлэл мэдээллийн ажилтнаараа дамжуулж мэдээлэл өгнө гэж хэллээ. Нийт 40 гаруй мөрдөгч ажиллаж байгаа, энэ хүрээнд мэдээлэл өгөх байх. Жагсагчдаас санаа зовж байна. Шаардлагын хариугаа авчихвал жагсаж буй хүмүүс эрүүл мэндээ хохирч энд зогсох шаардлагагүй гэсэн. Хүний эрхэд ямагт хүндэтгэлтэй хандах ёстой.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:
-Өчигдөр болсон хуралдаанаар "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн санхүүгийн болон уурхайн олборлолтын нийт үйл ажиллагаанд олон улсын аудитын шалгалт оруулах үүрэг өгсөн. Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар гарсан шийдвэрийн нэг хэсэг шүү. Өөрөөр хэлбэл, хөндлөнгийн дүгнэлт гаргуулах хүрээнд энэ шийдвэрийг гаргасан. Хоёрдугаарт, стратегийн ач холбогдол бүхий уул уурхайн орд газруудыг төрийн мэдэлд бус олон нийтэд нээлттэй байлгах, IPO гаргах компани болгож ажиллуулах хүрээнд надаар ахлуулсан ажлын хэсэг байгуулж, хууль дүрмийг боловсруул гэсэн үүрэг өгсөн. Богино хугацаанд хийж хэрэгжүүлэх боломжтой гэж үзлээ.
Гуравдугаарт, Төмөр замтай холбоотой томоохон мөнгөн дүнтэй оффтейк гэрээнүүд бий.
Монгол Улс 1995-2022 оны 12 сар хүртэлх хугацаанд 336 сая 400 мянган тонн нүүрс экспортолжээ. Борлуулалтын орлого нь 45,2 их наяд төгрөг байжээ. Татварын байгууллагад бүртгэгдсэн дүнгээс харвал улсын хэмжээнд 40 их наяд төгрөгийн нүүрсний хулгай гарсан гэж УИХ-ын гишүүн Т.Доржхандын ярьсан баримт нотлогдохгүй байна. Үүнийг Засгийн газар албан ёсоор няцааж байна.
Өнгөрсөн хугацаанд 43 их наяд төгрөгийн борлуулалт хийгдсэнээс 10 их наяд төгрөгийн татвар төлжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
МАН Хулгай хийсэн мөрөө маш хурдан баллаж байгаа гэнэ !
энэ төрөөс шударга, үнэн, сайн зүйл сонсохгүй юм бхйна. нөгөө л доромжилдог хэдэн үгээ улиг болгон давтлаа.