СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-12-13

Ипотекийн зээлийн хүү болон урьдчилгаа төлбөрийг бууруулах асуудлыг Засгийн газарт танилцуулна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

Засгийн газрын хуралдаанаар ипотекийн зээлийн хүү болон урьдчилгаа төлбөрийг бууруулах асуудлыг оруулахаар болжээ.

Орон сууцны хөнгөлттэй зээлийн хүү болон урьдчилгаа төлбөрийг бууруулах асуудлыг маргааш /2022.12.14/-ийн Засгийн газрын хуралдаанаар оруулах бэлтгэл ажлыг хангуулах ажлын хүрээнд Шадар сайд С.Амарсайхан Монгол банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо, Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга Б.Сүх-Очир болон бусад албаныхан өнөөдөр хуралджээ. 

Тус Тус иргэдийн зээлийг 6 хувь руу шилжүүлэх асуудлыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан хөндөж, ажлын хэсэг байгуулсан. Тус ажлын хэсгийн дүгнэлтээр 8 хувийн зээлтэй иргэдийн зээлийн хүүг 6 хувь болгох, мөн шинээр зээл авах иргэдэд урьчилгаа төлбөрийг 20 хувь болгох боломжтой хэмээн гарсан. Иймд тус асуудлыг Засгийн газарт танилцуулахаар тогтжээ.

Түүнчлэн 2019 онд Дэлхийн банкнаас Ипотекийн зээлийг Монгол банк санхүүжүүлэх боломжгүй гэдгийг сануулж, тус зээлийн санхүүжилтийг шилжүүлэх саналыг гаргаад байсан. Үүний хүрээнд Монгол банкнаас гаргаж байсан ипотекийн зээлийн эх үүсвэрийг цаашид хаанаас гаргаж, хэрхэн үргэлжлүүлэхийг Сангийн яам, Барилга, хот байгуулалтын яамныхан яаралтай шийдвэрлэж, Засгийн газрын хуралдаанд оруулахыг Шадар сайд С.Амарсайхан холбогдох албаныханд даалгажээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.