Иргэн Г.Ган-Очир өчигдөр жүжигчин У.Цогтбаяртай лайв хийх үеэр ЗГХЭГ-ын дарга, МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалангийн талаар уулзаж, утсаар холбогдож байсан, НӨАТ-ын 175 тэрбум төгрөгийг хувьдаа авсан, МАН-д ажиллаж байсан гэх зэргээр ярьсан. Үүнд Монгол улсын сайд Д.Амарбаясгалан тайлбар хийжээ.
Тэрбээр "Миний бие иргэн Г.Ган-Очиртой уулзаж, утсаар холбогдож байгаагүй бөгөөд огт танихгүй. Миний бие 2016 оноос хойш МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байна. Г.Ган-Очир хэмээх хүн МАН-д ажиллаж байгаагүй" гэжээ.
Цаашилбал, Г.Ган-Очирын "өөрийн туслах Лхагва хэмээх хүнээр дамжуулан НӨАТ-ын буцаан олголт, НӨАТ-ыг дарж өгнө гэж компаниудаас 175 тэрбум төгрөгийг хувьдаа авсан" гэж ярьсан талаар "Надад Лхагва хэмээх туслах огт байгаагүй. Мөн Сангийн яамны мэдээллээр 2021 онд 1,1 сая хүнд 206 тэрбум төгрөгийн НӨАТ-ын буцаан олголт олгожээ. Тиймээс иргэн Г.Ган-Очирын дээрх мэдээлэл ямар ч ор үндэслэлгүй юм" гэжээ.
Монгол Улсын Засгийн газар “Нүүрсний хулгай”-н талаар анх “шүгэл үлээж” олон нийтэд мэдэгдсэн. Тус хэргийг шийдвэрлүүлэхээр хууль хяналтын байгууллагад хандаж, төрийн нууцад хамаарч байсан гэрээнүүдийг ил болгоод байгаа. Иймд "Олон нийтийн шударга ёсны тэмцлийг зарим нэг этгээд улс төрийн өөр зорилгоор ашиглаж, иргэдийг өдөөн турхирч, худал мэдээллээр төөрөгдүүлж, Засгийн газрын тэмцлийг сааруулахгүй байхыг хүсье" гэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоо яг энэ жишгээр 13 цагт нэрсээ зарлуулсан хүмүүс тэрийг НЯЦААХ эрх нь бас нээлттэй! Дорж няцааж болоход Дондог няцааж болохгүй гэх хууль үгүй биз дээ!
наад Ган-очир чинь сэтгэцийн асуудалтай үргэлж худлаа сенсаацлаж явдаг гар шдээ. ийм юманд итгэж байвал оюуны хомсдолтой
Дайны хажуугаар дажин гэж мэдрэл муутай Ганочир Цогтоо нарыг Аа хурдан хорьж шалгахгүй бол төөрөлдөж цөс хөөрч байгаа хүмүүс юу ч хийж мэднэ шүү
Минийхээр бол Ган-Очир хүний итгэл дааж чаддаггүй, урваж шарвасан хогийн гаруудын нэг байна. Явах болгондоо бичлэг хийдэг, хүний бөгс ухсан, хэрүүлч, заргач... За тэгээд хэлэх муу үг олдохгүй нь... Чин үнэнийг хэлэхэд олон улын шүүх дээр амжилт олохгүй байхаа... хахаха
yaj ch bodson ulsiin tusuwuus ch ih mungu neg hunii dansaar orood garna gedeg bol hudlaa asuudal shdee. Ediin zasgiin medlegtei bj ene metiin hudal yumand awtaihgui bh heregtei
Man-d ajilladag bsn hunii huwid helehed 12 ond Gan-Ochir gj hun bdaggui bsn bga shuu
9 Их наяд ₮ бол Хаанбанкны нийт активын 85% юм шдээ хүмүүс бас учиртай бурах хэрэгтэй шүү
Ene Ganochir gj nuhur uuruu l bugs uhaj ywdag hudlaa yridag gar yum bishudee yaj ch bodson tiim zuil boloh undesgui sanagdah yum
Заа болиоо нэг муу шалдан баньд хэдэн их наядаар нь авлаа жигшиг. Хаан банкных нь алдаа биз