СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2022-12-13

Дэлхийн банк боловсролын салбарт дэмжлэг үзүүлж, хамтарч ажиллана

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Дэлхийн Банкны Монгол Улсыг хариуцсан захирал Мара Варвиккийг хүлээн авч уулзлаа.

Дэлхийн банк Монголын боловсролын салбар дахь дараагийн хамтын ажиллагааны эхлэл болгож энэхүү уулзалтыг зохион байгуулах санаачилга гаргажээ. Боловсрол, шинжлэх ухааны сайд уулзалтын үеэр боловсролын салбар дахь хийж хэрэгжүүлж буй ажил, цаашид хийхээр төлөвлөж буй бодлогын шинэчлэлийн талаар мэдээлэл өгөв.

“Алсын хараа-2050” урт хугацааны бодлогын хөтөлбөр, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын 6 зорилтыг хэрэгжүүлэхэд боловсролын салбар чухал үүрэг оролцоотой. Боловсролын салбарын бүх түвшний цогц шинэчлэлийг эхлүүлсэн. Энэ хүрээнд дараах томоохон шинэчлэлийг хэрэгжүүлж байгаа юм.

Тодруулбал,

-Боловсролын салбарын санхүүжилтийг үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоонд шилжүүлэх

-Сургууль, цэцэрлэгийн засаглалын менежментийг өөрчлөх

-Үндэсний үнэлгээний тогтолцоог бий болгох

-Багшийн хөгжил, хөтөлбөрийн тогтолцоог шинэчлэл

-Цахим шинэчлэл зэрэг зорилгуудыг хэрэгжүүлж ажиллаж байна.

Боловсролын салбарын төлөвлөн хэрэгжүүлж буй эдгээр ажлуудыг Дэлхийн банк бүхий л дэмжлэг үзүүлж, хамтарч ажиллах боломжтойг онцлон хэллээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.