СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

АТГ-аас “Цемент шохой” ХК-д 2.3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргийг шүүхэд шилжүүлжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны арванхоёрдугаар сарын 5-9-нд гэмт хэргийн шинжтэй 30 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 118 гомдол, мэдээллийг шалгажээ.

Үүнээс найман гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 19 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 91 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. 

Түүнчлэн эрүүгийн 752 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт зургаан хэргийг шүүхэд шилжүүлэх, есөн хэргийг хаах, нэг хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, хоёр хэргийг нэгтгэн шалгаж байна.

Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 734 хэрэг шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн гурван мэдэгдэл бичиж холбогдох байгууллагуудад хүргүүлсэн. Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:

-Иргэн “Б” нь мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа хэрэг бүртгэлтийн хэргийг өөртөө ашигтай байдлаар шийдвэрлүүлэхийн тулд Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтсийн албан тушаалтанд 100,000,000 төгрөг өгөхөөр амлаж, санал болгосон гэх;
-Худалдаа хөгжлийн банкны удирдах албан тушаалтан “Б”, “Г” нар нь албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж ;
-Архангай аймгийн Өгийнуур сумын албан тушаалтан “У” нь албан үүрэг бүрэн эрхээ урвуулан ашиглаж, өөрийн хамаарал бүхий этгээдэд аялал жуулчлалын чиглэлээр 3 га газрыг Засаг даргын захирамжгүйгээр эзэмшүүлэхээр гэрчилгээ олгосон гэх;
-“Дулааны 4 дүгээр цахилгаан станц” ТӨХК-ийн удирдах албан тушаалтан “Г” нь албаны бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх;
-Эрүүл мэндийн яамны албан тушаалтан “Ч”, “Б” нар нь удаа дараагийн үйлдлээр нэр бүхий аж ахуйн нэгжүүдээс тусгай зөвшөөрлийн хүсэлт, төслийг хүлээн авч, шаардлага хангахгүй байна гэх байдлаар хясан боогдуулж, их хэмжээний мөнгийг хахуульд авч, өөрийн хамаарал бүхий шинжээч нарыг аж ахуйн нэгж, байгууллагуудад томилон дүгнэлт гаргуулж, дүгнэлтийг тусгай зөвшөөрлийн хурлаар оруулдаг гэх.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.