СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-12-13

Осголтын байдалтай байсан таван хүүхэд, гурван том хүнийг аварчээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Цаг агаарын нөхцөл байдлын улмаас цасанд суусан дуудлага мэдээлэл өчигдөр шөнө /2022.12.12/ Багануур дүүрэгт гурав, Багахангай дүүрэгт нэг, Төв аймагт хоёр бүртгэгджээ.

Тухайлбал Төв аймаг Эрдэнэ сумын нутаг дэвсгэр Өвөр Жанчивлангийн ойролцоо 100 иргэн тээвэрлэсэн хоёр автобус цасанд суусан гэх дуудлага мэдээллийн дагуу Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн бүрэлдэхүүн ажиллаж байна.

Мөн Багануур дүүргийн 2-р хороо, Нарийний ам хэмээх газарт их хэмжээний цас орж халтиргаа гулгаа үүссэн нөхцөл байдалтай, портер болон приус-30 маркын авто машинуудын шатахуун дууссан, цасанд суусан, нялх хүүхэдтэй явж байна гэсэн дуудлагыг 17:50 цагт ирүүлжээ.

Дуудлагын дагуу Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн бүрэлдэхүүн хүрэлцэн очиход 22-48 насны гурван том хүн, 0-13 насны таван хүүхэд осголтын байдалтай байсныг аюулгүй газар руу шуурхай тээвэрлэн амь насыг нь авран хамгааллаа.

Ойрын өдрүүдэд цаг агаарын нөхцөл байдал хүндэрч болзошгүй байгаа тул иргэд, олон нийт онцын шаардлагагүй тохиолдолд холын замд зорчихгүй, бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аюулгүй байдлыг хангахыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.