СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Амьтны шилжилт хөдөлгөөн хааж буй хашаа хайсыг буулгаж эхэлжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Нийтийн эзэмшлийн зам, орц гарц, амьтны нүүдэл шилжилтэд саад учруулж буй стандартын бус хашаа, хайсыг буулгаж эхэлжээ.

БОАЖ-н сайдын 2022 оны 11 сарын 17-ны өдрийн А/525 тоот албан даалгаврыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд иргэдийн орц, гарц болон зэрлэг амьтны шилжилт хөдөлгөөн хааж буй зөвшөөрөлгүй барьсан хашаа хайсыг албадан буулгах, орц гарцыг нээх ажлыг зохион байгуулж байна.

Тус албан даалгаврын хэрэгжилтийн хүрээнд Богдхан уулын хязгаарлалтын бүст байгаа стандартын бус хашаа хайсны судалгааг нэгтгэн гаргасан бөгөөд энэхүү ажлыг цаашид Экологийн цагдаагийн алба, Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын алба, Хан-Уул дүүргийн газар зохион байгуулалтын албатай хамтран хэрэгжүүлэх юм. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
103.57.92.203

Бүгдийг нь буулгаач 2.3ханг буулгаад орхичих юм хэчнээн жил салхинд салбагнаад удаж бгаа шүү наад хашаа чин

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.