СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-12-12

🔴 Д.Тогтохсүрэн: ҮАБЗ-ийн зөвлөмжөөр гэрээ хийгддэг байдлыг цаашид зогсооно

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаа хийж дуусчээ. Өнөөдрийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцсэн аж.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:

-Цаг үеийн нөхцөл байдлын талаар Ерөнхий сайд болон ХЗДХ-ийн сайд нарын мэдээллийг сонслоо. Жагсагчдын тавьж буй шаардлага, хариу авах арга хэмжээ, хууль эрх зүйн өөрчлөлтийг хэрхэн хийх талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн мэдээллийг сонслоо. Жагсагчид "Хариуцлага тооц" гэдэг ганц л том шаардлага тавьж байна. МАН-ын бүлгээс Ерөнхий сайдын саналыг үндэслэж гурван шийдэл гаргалаа.

Нэгдүгээрт, Жагсагчдын жагсах нөхцлийг бүрдүүлэх, Засгийн газрын зүгээс уулзаж хэлэлцээрт орох, зөвлөлдөж асуудлыг хурдан шийдвэрлэх чиглэлээр анхаарах,

Хоёрдугаарт, Хариуцлага тооцохтой холбоотойгоор Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж, авлига албан тушаалын гэмт хэргийн ялын бодлогыг чангатгах шаардлага байна гэж үзлээ. Ингээд ирэх лхагва гарагт хуралдах Засгийн газрын хуралдаанаар Эрүүгийн хууль, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудыг оруулж хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Үүнд үндэслэлгүй хөрөнгөжихтэй холбоотой асуудлыг ч багтаана. 

Гуравдугаарт, ҮАБЗ-өөр зөвлөмж гарч гэрээ хийгдсэн асуудал 10 гаруй жил үргэлжилсэн тул эрхзүйн орчныг боловруулах хэрэгтэй гэж үзлээ. Зөвлөмжөөр биш хуулиар Засгийн газар, УИХ шийдэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.