СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-12-12

Суулт зарлаж, талбайд хоносон 37 иргэнээс осгосон тохиолдол бүртгэгдээгүй гэв

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

Өнгөрсөн шөнө Төв талбайд 37 иргэн суулт зарлаж, хоносон байна. Жагсагчдын эрүүл мэнд, амь насыг 24 цагийн туршид сахин хамгаалж, хяналт тавьж буй цагдаагийн байгууллагаас нөхцөл байдлын талаар тодрууллаа.

НЦУГ-ын дэд дарга, цагдаагийн хурандаа Б.Оюутболд:                  

-Иргэдийн амь нас, аюулгүй байдлыг хамгаалж, цагдаагийн байгууллага 24 цагаар хяналт тавин ажиллаж байна. Өнгөрсөн шөнө 37 иргэн суулт хийж, төв талбайд хоносон.

Эрүүл мэндийн байгууллагаас иргэдийн эрүүл мэндийг хянаж хоёр цаг тутамд үзлэг хийж байгаа. "Хүн осгосон" гэх мэдээлэл иргэн болон эрүүл мэндийн байгууллагаас бидэнд ирээгүй. Харин Эрүүл мэндэд нь ноцтой аюул учирч, осгож болзошгүй болохыг эрүүл мэндийн байгууллагаас анхааруулсан гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.