УИХ-ын гишүүн Г.Дамдиннямаас “Топ майнинг солюшн” гэх хамаарал бүхий компани нь нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулдаг эсэхийг тодрууллаа.
УИХ-ын гишүүн Г.Дамдинням:
-Нүүрсний хулгайчдыг зарлах хэрэгтэй. Өөрөө гүтгэгдэж байсан учраас хүн гүтгэж чадахгүй. Хуулийн байгууллагаас асуудал ороод ирвэл ямар ч асуудалгүй шалгах ёстой. Өнөөдөр Х.Нямбаатар сайд захаас нь зарлаад явж байх шиг байна. Надад төртэй холбоотой бизнес байхгүй. “Эрдэнэс Тавантолгой” ХК, нүүрсний хулгайтай холбоотой асуудалд би ямар ч хамаагүй, оролцоогүй гэдгээ нүүр бардам хэлмээр байна.
“Топ майнинг солюшн” гэдэг компани нүүрсний салбарт ямар ч үйл ажиллагаа явуулдаггүй, хоосон компани. Татварын акт бүх зүйлийг шалгаад үзэж болно. Харин нүүрсний хулгайчдын нэрсийг зарлаж, тэдэнд хатуу хариуцлага тооцох ёстой гэсэн байр суурьтай байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ингэж шужд хэн нь хэн бэ гэдгийг ил хэлж байх хэрэгтэй