СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴 ЦЕГ: Хоёр удаа Хятадад хандсан ч нүүрс хил давсан мэдээлэл өгөөгүй

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах орон нутгийн өмчит "Тавантолгой" ХК-д хийсэн хяналт, шалгалтын талаар өнөөдөр /2022.12.12/ Эрүүгийн цагдаагийн газрын дарга, хурандаа Т.Сүхболд мэдээлэл хийлээ.

Эрүүгийн цагдаагийн газрын дарга, хурандаа Т.Сүхболд:

-АТГ, ЦЕГ, ТЕГ-ын даргын тушаалаар 62 албан хаагчийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гаран ажиллаж байна. Цагдаагийн байгууллага дэд ажлын хэсгийг 75 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Тус ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. 

Тавантолгой ХК-ийн 51 хувийг орон нутаг эзэмшдэг бол 19.69 хувийг "Ажнай" корпораци, 16.31 хувийг "Шандас Импекс" ХХК, 13 хувийг бусад үнэт цаас эзэмшигчид эзэмшдэг. Гашуунсухайтын боомтоор гаалийн улсын байцаагч, хилийн цэрэг, АТҮТ-ийн байцаагч гэх албан тушаалтнууд бүртгэл хяналтгүй нүүрс гаргаж, хөрөнгө завших, мөнгө угаасан гэх хэргийг цагдаагийн газраас шалгаж байна.

Одоогийн байдлаар энэ гэмт хэргийн 2013-2017 онуудад зөвхөн Гашуунсухайтын боомтоор 296 компани, ААН-ийн 7373 тээврийн хэрэгсэл хоосон гарсан бүртгэл байна. Улсын хилээр 32230 удаагийн давтамжтайгаар хоосон гарсан гэх ч бүртгэл байна.

Үүнээс

Одоогийн байдлаар 296 компаниас зөвхөн 46 компанийн үйлдэл тогтоогдоод байна. 2450 жолоочоос өнөөдрийн байдлаар мэдүүлэг авсан. Нэг машин дээр таван жолооч байна. Эдгээр тоо нь аудитын байгууллага, цагдаагийн байгууллага гаргасан тоо. Хил, гаалийн бүртгэл зөрсөн тохиолдол их байна. Энэ асуудлыг шалгаж байна. Ер нь энэ шалгалтыг сүүлийн гурван жилийн хугацаагаар хийгээд явж байна.

Өмнөд хөршөөс энэ талын мэдээлэл авах гээд хоёр удаа хүсэлтээ хүргүүлчихээд байна. Хятад улсын Хууль зүйн яамнаас нь мэдээлэл гаргаж өгөх боломжгүй гэдэг хариулт өгсөн. Гэсэн ч бид дахин хүсэлтээ хүргүүлчихээд хүлээж байна. Манай улсын гаргасан тоо тус улсын мэдээлэлтэй таарч тохирч байвал асуудал илүү хялбар болох магадлалтай гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
192.82.70.240

Сайхан цусалжээ муу новш. Ажнай Батэрдэнийг сайн шалга. Мөн түүний суганы үснүүдийг давхар шалга. Бадраа, Л. Батчулуун, Сэддорж, Түвшинбаяр, Энхбат

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.