СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-12-12

🔴 С.Амарсайхан: "Тавантолгой" ХК-ийн удирдлагыг бүрэн хэмжээнд хяналтад авсан

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Засгийн газраас орон нутгийн "Тавантолгой" ХК-д зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригийг бүрэн эрхт төлөөлөгч /БЭТ/-өөр томилсон. БЭТ-ийн ажлыг хүлээлцүүлэхээр өнгөрсөн баасан гарагт Шадар сайд М.Амарсайханаар төлөөлүүлсэн ажлын хэсэг Өмнөговь аймагт ажилласан билээ. Шадар сайд орон нутагт ажилласан ажлынхаа талаар мэдээлэл өглөө.

Шадар сайд М.Амарсайхан: 

-Засгийн газрын 450 дугаар тогтоолын дагуу Өмнөговь аймгийн Цогтцэций суманд ажиллаад ирлээ. БЭТ-ийг ажилд нь оруулж, компанийн удирдлагыг бүрэн хэмжээнд хяналтад авч, цаашид хийх ажлын талаар газар дээр нь дүгнэлт хийсэн. Засгийн газарт хэд хэдэн чиглэлээр арга хэмжээ авч ажиллах дүгнэлтийг орууллаа.

Нэгдүгээрт, тэсэлгээний ажил, уулын олборлолт, холбогдох уулын ажлын төлөвлөгөөнүүдийг харж, үнэхээр тэр мөргөцгийн асуудал үнэн бодитой эсэхийг хөндлөнгийн экспертээр хянуулах,

Хоёрдугаарт, нүүрс шатсан /340 мянган тонн/ гэх асуудлыг мөн хөндлөнгийн экспертээр хянуулах,

Гуравдугаарт, БНХАУ бүх гэрээгээ бүртгэдэг. Гэрээний дугаар чухал. Манай улсын гаалийн мэдээ бүртгэл зөрдөг асуудлыг шалгахын тулд БНХАУ-аас гэрээ татаж авч тулгах ажил хийнэ. 

Энэ бүхэн тодорхой болсноор олон нийтийн эргэлзээг тайлж, төрийн өмчийг үнэгүйдүүлсэн эзэн холбогдогч тодорхой болно. 

Тавантолгойн нүүрсний бүлэг ордын /58 мянган га газар/ 95,5 хувьд нь "Эрдэнэс Тавантолгой" ХК үйл ажиллагаа явуулдаг бол орон нутгийн "Тавантолгой" ХК үлдэх 0,4 хувь буюу 260га газарт үйл ажиллагаа явуулдаг. . Энэ бүгдийг нягталж богино хугацаанд шийдэл гаргах хэрэгтэй гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.