СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-12-12

Гадаад өрийн талаар Ерөнхий сайдаас асуулт асуугаарай

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

МонголУлсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд сар бүрийн 1 ба 3 дахь долоо хоногийн баасан гарагт Монгол Улсын Ерөнхий сайд мэдээлэл хийдэг уламжлалтай.

Ерөнхий сайдын мэдээллийн сэдвийг www.parliament.mn цахим системд байршуулж, иргэдээс асуулт авах, ирүүлсэн асуултыг чуулганы нэгдсэн хуралдаанд нам, эвслийн бүлэг тус бүрээс нэг Улсын Их Хурлын гишүүн төлөөлж, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс асуух зохицуулалтыг  2022 оны 7 дугаарсарын 05-ны өдрийн хуулиар шинээр тусгажээ.

Иймд, Улсын Их Хурлын чуулганы 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд “Засгийн газрын гадаад өрийн өнөөгийн нөхцөл байдал, гадаад үнэт цаасны дахин санхүүжилт, өрийн зохицуулалт, гадаад зээлийн үр өгөөж, дотоод үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээл, Засгийн газрын өрийн баталгаа, эрсдэлийн үнэлгээний талаар” мэдээлэл хийх гэж байгаа тул иргэд уг сэдэвтэй холбогдуулан асуултаа энэхүү линкэд хандан өгч болох талаар УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.