СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴 Г.Азжаргал: Яллагдагчаар татагдсан 30 хүн 5,4 тэрбум төгрөгийн хахууль авсан нь тогтоогдлоо

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Нүүрсний хулгайн асуудлаар Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлж буй ажлын хэсэг ээлжит /2022.12.12/ мэдээллээ хийлээ.

АТГ-ын дэд дарга Г.Азжаргал:

-АТГ-аас "Эрдэнэс Тавантолгой" ХК, "Тавантолгой төмөр зам" компаниудын эрх бүхий албан тушаалтнуудын тендер сонгон шалгаруулах, гэрээ байгуулах, тээвэрлэх, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх, С зөвшөөрөл олгохдоо бусдад давуу байдал олгосон байж болзошгүй хэрэг бүртгэлийн 11, мөрдөн байцаалтын долоон хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. 

47 обьектод нэгжлэг хийж 15 хүнийг хойшлуулашгүйгээр баривчилж арван хүнийг цагдан хорьсноос өнөөдрийн байдлаар нь зургаан хүнийг үргэлжлүүлэн хорьж байна. Нийт 30 хүнийг яллагдагчаар татсанаас долоон албан тушаалтныг хахууль авсан, 16 хүнийг хахууль өгсөн, таван албан тушаалтныг бусдад давуу байдал олгосон, хоёр хүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэрэгт сэжиглэн шалгаж байна.

Нийт албан тушаалтнууд 5,4 тэрбум төгрөгийн хахууль авсан болох нь одоогоор тогтоогдоод байна. 

"Эрдэнэс Тавантолгой" ХК 2018-2022 онуудад давхардсан тоогоор нүүрс борлуулалтын 633 гэрээ байгуулсан бол мөн онуудад 20 сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий бараа худалдан авах 576 гэрээ байгуулсан гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
66.181.161.81

Нүүрсэнд холбогдсон шүүх прокурор байхад, том акул баригдана гэж гонжийн жоо гэж...

Зочин
1 жилийн өмнө
66.181.161.35

Их наяд.тэрбумаар нь иднэ гэдэг үнэхээр харамсамаар.хэлэх муу үг олдохгүй юм.арай ч дээ.дэлгэсэн тэрлэг шиг эх орон. дээр нь амьдардаг олон түмнээ боддогүй л юм байна дөө

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.