Хотын авто замын зорчих хэсэгт халтиргаа гулгаанаас сэргийлэх үүднээс 18 байгууллагын 878 алба хаагч 72 машин техниктэйгээр 13.2 сая ам метр талбайн цэвэрлэгээг хийж гүйцэтгэж байна.
Энэ сарын 11-ний 15:00 цагийн байдлаар 71 тонн бодис, 161 тонн давс цацсан бөгөөд 2298.34 тонн бодис, 4582.57 тонн давс үлдэгдэлтэй байна.
Нийслэлийн алслагдсан зам болох Морингийн даваа, Айдсын даваа, Ар гүнт, Өвөр гүнт зэрэг замд одоогийн байдлаар халтиргаа гулгаа үүсээгүй, хөдөлгөөн хэвийн байна. Харин нийслэлийн томоохон замын уулзварууд, өгсүүр замд давс, бодисыг нэмэлтээр цацаж байна. Түүнчлэн хотын гол магистрал төв замуудад маршрутын дагуу давс, бодис цацах, зам талбайг цэвэрлэх ажил үргэлжилсээр байна.
Мөн авто замын нуух, явган хүний зам, ногоон байгууламжийн түүвэр цэвэрлэгээ болон хогийн сав суллах, хөлдсөн мөсний цэвэрлэгээг Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын ажилчин, албан хаагчид хийж гүйцэтгэж байгаа юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.