СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-12-12

Хувийн хэвшил 1км төмөр замыг 2.5 сая ам.доллараар төсөвлөсөн бол Монголын төр багадаа 5 саяар барьжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
2 жилийн өмнө

Монгол улсын Засгийн газраас жагсагчдын шахалт шаардлагаар Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян, Богдхан төмөр замын бүтээн байгуулалтын төслийн гэрээнүүдийг өнгөрсөн долоо хоногт улсын нууцаас гаргасан нь олон олон булхайг илчиллээ. 

Эрдэнэтийн 49 хувийг хувийн компанид шилжүүлэх Засгийн газрын хуралдааны протоколыг тухайн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан Чимидийн Сайханбилэг улсын нууцад оруулсан шиг, үе үеийн улс төрчид улсын нууц нэрээр хуйвалдаан, луйвраа хаацайлдаг нь ийнхүү дахин ил боллоо. Улс эх оронд нууцлах зүйл байдаг. Харин манай улс төрчид өөрсдийн авлига, албан тушаалын гэмт хэргээ улсын нууц нэрээр нуудаг ажээ. 

Тухайлбал, дээрх гэрээнүүд улсын нууцаас гарснаар 1км төмөр замыг 5 сая ам.доллараар төсөвлөсөн нь ил боллоо. Энэ нь зах зээлийн үнээс хоёр дахин үнэтэй байгаа нь нэг дэх асуудал болоод байна. 

Австрали болон Хонгконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй "Аспайр майнинг" компани 2017 онд зөвшөөрлөө аван, 2018 оноос Эрдэнэт-Овоот чиглэлд 560км төмөр зам тавихаар төлөвлөж байсан ч хөвсгөлчүүдийн эсэргүүцэлтэй тулан одоогоор баригдаагүй байгаа юм.

Авлигач түшмэдүүд өөрсдийн шийдвэрээ зөвтгөн, "Говьд төмөр зам тавих амаргүй учир төсөв өндөр гардаг" гэж мэтгэж мэднэ. Үнэндээ говийн элсэн дээр төмөр зам тавих, Хөвсгөлийн уул нуруунд төмөр зам тавих хоёр газар тэнгэр шиг байдаг гэх юм билээ. Өөрөөр хэлбэл, хангайд төмөр зам барих нь төсөвт өртгийг нэмэгдүүлдэг ба хэрэв Монголын төр Хөвсгөл рүү төмөр зам барихаар болбол 1км-ийг нь 10 сая ам.доллараар төсөвлөх байсан нь дээрх гэрээнүүдээс ил болж байгаа юм. 

Төмөр замын өртгийг хоёр байтугай нугална, нүүрсний үнээ 2-3 дахин бага үнээр авна. Давхар, давхар ашиг олох энэхүү схемийг бодож олохгүй юм бол Х.Баттулга ҮАБЗ-ийн тэргүүн, А.Гансүх ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргаар суугаад хэрэггүй байсан гэж харагдаж байна. 

Энэ талаар эдийн засагч П.Жаргалсайхан "Төмөр замын бүтээн байгуулалтын нийт зардал 1.005 тэрбум ам.доллар болсноос 110 сая ам.долларыг бэлнээр, 896 сая ам.долларыг нүүрсээр авахаар тооцжээ. 1тн нүүрсийг 60 ам.доллараар авахаар гэрээлсэн бол өнөөгийн ханш нь 130 ам.доллар байна. Хожоо нь 1 тэрбум ам.доллар буюу 3.4 их наяд төгрөг болж байна" гэжээ. 

Дээрх замуудыг "Бодь интернэйшнл" хэмээх төмөр замын ямар ч туршлагагүй компаниар бариулсан /ЗХЖШ бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон/ ба 1 тэрбум долларын унацтай энэхүү бизнесийг улсын нууцад авсан нь энэ мэт  учиртай байсан нь өдгөө ил боллоо. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
202.126.88.73

Бууд Баттулгын бүлэг дээрэмчидыг бууд шоронд хий хөгжил дэвшил хэдэн жилээр аргашаа ухарсан монгол ялаагүй хулгайчаа чи үе удмаараа үх

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.