Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын нэгдүгээр улирлын амралт арванхоёрдугаар сарын 19-нөөс эхэлж, нэгдүгээр сарын 30-нд дуусна.
Улирлын томуу, томуу төст өвчний дэгдэлт ид нэмэгддэг үе буюу жилийн эцсийн өдрүүдэд сурагчдыг урт хугацаагаар амруулах шийдвэрийг Эрүүл мэндийн яам, Боловсрол шинжлэх ухааны яамтай хамтран гаргасан. Сурагчдын нэгдүгээр улирлын амралтыг хойшлуулж хоёрдугаар улирлын амралттай нэгтгэснээр ийнхүү зургаан долоон хоног амрах аж.
2022-2023 оны хичээлийн жилийн хуваарь
I улирал
Хичээллэх: Бүх ангийн суралцагчдын хичээл 2022 оны есдүгээр сарын 1-нд эхэлж, 16 долоо хоног суралцана.
Амралт: Бүх ангийн суралцагчид 2022 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдрөөс зургаан долоо хоног амарна. Амралт 2023 оны нэгдүгээр сарын 29-ны өдөр гүйцнэ.
II улирал
Хичээллэх: Бүх ангийн суралцагчдын хичээл 2023 оны нэгдүгээр сарын 30-ний өдөр эхэлж, найман долоо хоног суралцана.
Амралт: Бүх ангийн суралцагчид 2023 оны гуравдугаар сарын 24-ны өдрөөс эхлэн долоо хоног амарна. Амралт 2023 оны гуравдугаар сарын 31-ний өдөр гүйцнэ.
III улирал
Хичээллэх: Бүх ангийн суралцагчдын хичээл 2023 оны дөрөвдүгээр сарын 3-ний өдөр эхэлнэ.
Амрах: I-III ангийн суралцагчид найман долоо хоног суралцаж, зуны амралт 2023 оны тавдугаар сарын 26-ны өдөр эхэлнэ.
IV-V ангийн суралцагчид есөн долоо хоног суралцаж, зуны амралт 2023 оны зургадугаар сарын 2-ны өдөр эхэлнэ.
VI-XII ангийн суралцагчид есөн долоо хоног суралцаж, зуны амралт 2023 оны зургадугаар сарын 2-ны өдөр эхэлнэ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.