СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Уул уурхай | 2022-12-11

Тавантолгой ХК-ийн бусад хувьцаа эзэмшигчдийн хууль ёсны эрх ашгийг хөндөхгүй гэлээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Засгийн газраас орон нутгийн Тавантолгой ХК-д зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригийг Онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр томилсон. 

Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч П.Сайнзориг “Тавантолгой” ХК-ийн хувьцааг шилжүүлэх, компанийн үйл ажиллагааны талаар өөрийн цахим хуудсаараа тайлбар хийжээ.

-Монгол Улсын Засгийн газар хууль тогтоомжийн хүрээнд 12 дугаар сарын 09-ний өдөр “Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоож, миний бие “Тавантолгой” ХК-д Монгол Улсын Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдон ажиллаж байна. Иргэд, олон нийт, ялангуяа Өмнөговь аймагт оршин суудаг иргэдийн дунд эргэлзээ төрүүлж буй зарим зүйлийг талаар нэмэлт мэдээллийг өгье. Нэгдүгээрт, ээ.

Хоёрдугаарт, бусад хувьцаа эзэмшигчийн хууль ёсны эрх ашгийг хөндөхгүй.

Гуравдугаарт, компанийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлж, ил тод болгоно оо. Ил тод, нээлттэй болгож байж улс, орон нутгийн төсөвт орох татвар, хураамж нэмэгдэх, компанийн орлого нэмэгдэх, цаашлаад Өмнөговь аймгийн иргэдэд очдог “үр өгөөж” сайжирна аа гэж үзэж байна.

Дөрөвдүгээрт, бүртгэлгүй нүүрсний асуудал, Эрдэнэс Тавантолгой-н тайлбайгаас нүүрс олборлож борлуулсан, нүүрс шатсан, шатаагүй гэх асуудлыг судалж нэг талд гаргаж шийдвэрлэх арга хэмжээнүүдийг авна. Тухайлбал,  Авч хэрэгжүүлсэн арга хэмжээг иргэд, олон нийтэд нээлттэй мэдээлээд явна гэжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.