СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-12-11

Жагсаалын үеэр 15 иргэн саатуулагдсан гэж ХЭҮК-оос мэдээллээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

“Нүүрсний хулгайч” нарт хариуцлага тооцож, нэрсийг зарлахыг шаардсан иргэдийн жагсаалт төв талбайд үргэлжилсээр байна. 

Тэгвэл Хүний эрхийн Үндэсний Комиссоос дараах мэдээллийг гаргажээ.

Мэдээлэлд: “Хүний эрхийн Үндэсний Комисс 2022 оны 12 дугаар сарын 04-ны өдрөөс эхлэн жанжин Д.Сүхбаатарын талбайд үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж буй иргэдийн жагсаал, цуглаанд 7 дахь өдрөө ажиглалт, дүн шинжилгээ хийж байна.

-Жагсаал, цуглааны үеэр согтууруулах ундаа хэрэглэсэн, нийгмийн хэв журам зөрчиж жагсагчдын болон иргэний нийгмийн ажилчдын биед халдсан асуудал гарч байгаа тул иргэд жагсаж цуглахдаа бусдын эрх чөлөөнд халдаж, нийгмийн дэг журам зөрчихгүй байхад анхаарна уу.
-ХЭҮК-оос хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудтайгаа хамтарч хүний эрхийн хэрэгжилтийг хангах, зөрчигдсөн эрхийг сэргээх чиглэлээр онцгойлон анхаарал хандуулан ажиллаж байна.
-Жагсаал цуглааны үеэр нийгмийн дэг журам зөрчсөн гэх 15 иргэнийг хууль сахиулах байгууллагаас саатуулсан бөгөөд Комиссын гишүүд болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн нар саатуулагдсан иргэдтэй уулзаж, Монголын Өмгөөлөгчийн Холбоотой хамтран хууль зүйн туслалцаа үзүүлж байна.
-Мөн Д.Сүхбаатарын талбай дээр суулт хийж буй иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах асуудалд Комисс анхаарал хандуулж байгаа бөгөөд эрх бүхий албан тушаалтнаас талбайн урд байрлах авто зогсоолын хэсэгт гэр барих талаар санал гаргасан байна.
-Түүнчлэн Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвтэй мэдээлэл солилцон ажиллаж байна.
-Жанжин Д.Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарласан иргэний шинжилгээний хариу өлсгөлөн зарлахад харш гарсан тул өлсгөлөнгөө зогсоох зөвлөгөөг Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвөөс өгсний дагуу өлсгөлөнгөө зогсоолоо.
Суулт хийж буй иргэдийн аюулгүй байдлыг хангахад цагдаагийн байгууллагын алба хаагчид 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна” гэжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочи
2 жилийн өмнө
66.181.161.115

Энэ уриа лоозонг нь харахад хүн бүхэн өөрсдийн шаардлагыг бичжээ.мэдээж л бүгд иргэдийн хүсэл сонирхол.гэхдээ зарим нь зг-т ямар ч хамааралгүй асуудлууд.шүүх прокурорын өмнө очиж хариугаа авсан дээр.зг шүүх прокурорын ажилд оролцох эрхзүйн чадамжгүй. 2-рт та нар үнэн сэтгэлээсээ тэмцэж өөрчлөлтийг хүсэж байхад наад цогтоод чинь хүмүүс итгэхгүй байна.өөрөө 100сая төг авч биеэ үнэлсэн жүжигчин дахиад биеэ үнэлээгүй гэсэн баталгаа алга.өөрөө бичлэгээр хүлээн зөвшөарсөн.өчигдөр мэтгэлцээнийг орхиж гарсан нь мэдлэг нь дутуу байгаа гэж харагдавч ямар ч хэлэлцээ тохиролцоонд хүрч асуудлыг үнэнхүү шийдье гэсэн хүсэл сонирхол алга.тэр ч бүү хэл хамтрагчдынхаа үзэл санааг хааж маргалдаж бгааг бүгд харлаа.мэтгэлцэж асуудлаа шийдэх сонирхолгүй зөвхөн цаад эздийнхээ төлөө үйлчилж байна.бүгд гадаа зогсож тэмцэж бгаа боловч цогоо бол биеэ үнэлэж бгаа.дараа ажлын үр дүнгээрээ цалингаа авчихна.амташсан хэрээ 13 дахина.харин ард иргэд эрүүл мэндээрээ хохироод үлдэнэ

Зочин
2 жилийн өмнө
192.82.75.132

Ямарч толгой байхгүй утгагүй жагсаалаа болио.Та нарыг хэн нэгэнүүд худлаа турихраад байна.Ухаантай байгаач

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.