СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Юнивишн” компанид зөрчлийн хэрэг үүсгэн шалгана

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

"Скаймедиа", "Юнивишн" Компаниудад албан шаардлага хүргүүлж, “Юнивишн” компанид зөрчлийн хэрэг үүсгэн шалгахаар болжээ.

Тодруулбал, ШӨХТГ-аас иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийг үндэслэн олон суваг дамжуулах гурвалсан үйлчилгээ эрхлэгчдийн үзүүлж байгаа үйлчилгээ, бүтээгдэхүүнд Өрсөлдөөний тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай, Зар сурталчилгааны тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцэж буй эсэхэд хяналт шалгалт хийжээ.

Хяналт шалгалтын явцад дараах зөрчлүүд илэрчээ.

Юнивишн ХХК:

-Давамгай байдалтай ААН нэг ижил төрлийн бүтээгдэхүүнийг ялгавартай үнэ санал болгож худалдан борлуулсан,
-Бүтээгдэхүүн, үйлчилгээний нөхцөл, үнэ, тарифын талаар хэрэглэгчид урьдчилан хангалттай тодорхой мэдээлэл өгөөгүй, 
-Үнэ тарифт өөрчлөлт оруулахдаа Харилцаа холбооны зохицуулах хорооноос зөвшөөрөл аваагүй, хэрэглэгчдийн эрхийг дордуулсан гэрээ хэлэлцээр байгуулсан,
-Интернэтийн үйлчилгээг дангаар нь сонгон үйлчлүүлэх боломжтой боловч, бусад үйлчилгээг авах тохиолдолд гурвалсан үйлчилгээг тус бүрд нь сонгон хэрэглэх боломжийг хязгаарласан,
-Хэрэглэгч өөрийн хэрэглээнд нийцүүлэн бараа, үйлчилгээгээ чөлөөтэй сонгох, багц бууруулан шилжих боломжийг хязгаарласан,
-Хэрэглэгчидтэй байгуулдаг гэрээний 4.7 дугаар зүйлд заасны дагуу үйлчилгээ нь түр хаагдсан тохиолдолд сарын төлбөрийг бүтнээр нь тооцно” гэж тус тус заасны дагуу үйлчилгээний төлбөрийг төлөхөөр заасан нь хэрэглэгчийн эрхийг дордуулсан нөхцөл гэж үзэхээр байна.

Скаймедиа ХХК:
-Хэрэглэгч өөрийн хэрэглээндээ нийцүүлэн бараа, үйлчилгээгээ чөлөөтэй сонгох, багц бууруулан шилжих боломжийг хязгаарласан,
-Хэрэглэгчтэй байгуулдаг гэрээний 4.1.6-д “Хэрэглэгч нь ..... скаймедиа үйлчилгээний нөхцөл, үнэ, тарифын өөрчлөлттэй танилцаагүй, мэдээгүй нь төлбөр төлөх үүрэг болон бусад үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй” гэж тусгасан нь хэрэглэгчийн мэдээлэл авах эрхийг зөрчсөн,
-Гэрээнд заасан хугацаанд төлбөр төлөгдөөгүй тохиолдолд тухайн сарын 22-ний өдрөөс хязгаарлалт хийгдэхээр байх бөгөөд хязгаарлалтад хамаарах хугацаа буюу хэрэглэгч үйлчилгээ аваагүй хугацааны төлбөрийг бүтнээр нь нэхэмжилж авахаар байгаа нь хэрэглэгчийн эрхийг дордуулсан нөхцөл гэж үзэхээр байна.

Иймд “Юнивишн” ХХК-ийн ялгавартай үнэ тогтоосон, хэрэглэгчийн мэдээлэл авах эрхийг хангаагүй зөрчлүүдэд Зөрчлийн тухай хуулийн дагуу зөрчлийн хэрэг нээж үргэлжлүүлэн шалгах, “Юнивишн”, “Скаймедиа” компаниудын үзүүлж буй үйлчилгээ нь хэрэглэгч үйлчилгээг тус бүрд нь сонгон хэрэглэх боломжийг хязгаарласан, хэрэглэгч өөрийн хэрэглээнд нийцүүлэн бараа, үйлчилгээгээ чөлөөтэй сонгох, багц бууруулан шилжих боломжийг хязгаарласан зэрэг зөрчлүүдийг арилгуулахаар Улсын ерөнхий байцаагчийн албан шаардлага хүргүүлж, зөрчлөө арилган биелэлтийг 12 дугаар сарын 22-ны өдрийн дотор ирүүлэхийг мэдэгджээ.

Харин “Юнивишн” ХХК-ийн үнэ тарифын өөрчлөлтөө ХХЗХ-оор хянуулалгүй өөрчлөлт оруулсан асуудлыг шалгуулахаар харьяаллын дагуу Харилцаа холбооны зохицуулах хороонд шилжүүлсэн байна. Тодруулбал, “Юнивишн” ХХК-ийг ШӨХТГ-аас давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон байдаг бөгөөд Харилцаа холбооны тухай хуулийн 9.1 зүйлийн 5 дахь хэсэгт “Харилцаа холбооны үйлчилгээний тариф тогтоох аргачлалыг батлах, зах зээлд зүй ёсны монопол болон давамгайлж буй үйлчилгээний тарифыг хянах, батлах” чиг үүргийг Харилцаа холбооны зохицуулах хороо хэрэгжүүлэхээр заасан байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

утасны дугаарын код
1 жилийн өмнө
66.181.185.185

Энэ компани утасны сунгалтын хугацаа дууссан тохиолдолд уг утсанд байгаа өдий төдий төгрөгний нэгжийг хамт залгиж улаан дээрэм хийдэг.Зөвхөн миний хэрэглээнд 3 удаа тохиолдсон.

Зочин
1 жилийн өмнө
122.201.22.31

zov shuu univision tolbor 20ns hoish gardag tgtel 7nd ger horoollru nuuhde 14 honogiiho mongiig boduulad hiichya tged uilchilgeegee haalgay gj yrisan za gel tasalsn heden sarin daraa utsand mesj irtel sariin butneer n tootsood deer n ahiad 1 sar nemeed bodtson 100 garui mynga nehemjiltsen tgd boloogui mongol bnkruu medeellig min ywuultsan bsn zarimda

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.