СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2022-12-11

Сэлэнгэ аймгийн Нэгдсэн музейд "МОНЦАМЭ-гийн анхны мэдээ" баримлыг хүлээлгэн өгчээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

"МОНЦАМЭ-гийн анхны мэдээ" уран баримлыг Сэлэнгэ аймгийн Нэгдсэн музейд 12 дугаар сарын 7-ны өдөр хүлээлгэн өгчээ.

МОНЦАМЭ агентлагийн 100 жилийн ойн хүрээнд бүтээсэн жанжин Д.Сүхбаатар, И.Г.Демко нарын дүр бүхий цахилгаан мэдээ дамжуулж буй "МОНЦАМЭ-гийн анхны мэдээ" уран баримлыг Сэлэнгэ аймгийн Нэгдсэн музейд 12 дугаар сарын 7-ны өдөр хүлээлгэн өгчээ.

Монгол ардын журамт цэргүүд 1921 оны 3 дугаар сарын 18-нд Хиагтыг /одоогийн Алтанбулаг/ хятадын гамин цэргээс чөлөөлж, Монгол ардын түр Засгийн газар байгуулагдсан тухай МОНТА буюу МОНЦАМЭ агентлагийн анхны мэдээг жанжин Д.Сүхбаатар Зөвлөлт Орос Улсын иргэн, цэргийн зөвлөх-сургагч Г.Демкогоор бичүүлэн дэлхий дахинаа дамжуулсан түүхтэй. Энэхүү үйл явдлын дурсгалд зориулан дээрх баримлыг МУЭ-ийн шагналт уран барималч Л.Гантөмөрөөр 2021 онд бүтээлгэжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.