СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-12-10

Шадар сайд С.Амарсайхан Цогтцэций сум дахь Онцгой байдлын хэлтсийн үйл ажиллагаатай танилцав

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь Онцгой байдлын хэлтсийн үйл ажиллагаатай танилцлаа

​Цогтцэций сум дахь Онцгой байдлын хэлтэс нь Монгол улсын Засгийн газрын 2015 оны 200 дугаар тоот тушаалаар 3 дугаар зэрэглэлийн гал түймэр унтраах, аврах анги нэртэйгээр үүсгэн байгуулагдсан бөгөөд 2022 оноос Онцгой байдлын хэлтэс болон өргөжиж байгалийн гамшиг, аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, хамгаалах, хойшлуулашгүй сэргээн босгох чиглэлээр ажиллаж байна.

Монгол улсын Шадар сайд С.Амарсайхан өвөлжилтийн бэлтгэл болон цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх мэдээллийг сонсов.

Уулзалтын төгсгөлд Шадар сайд Цогтцэций сум дахь Онцгой байдлын хэлтсийн гамшигтай тэмцэх бэлэн байдлыг дээшлүүлэх тал дээр дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлээд, тус хэлтсийн шинэ барилгын төсвийг шийдвэрлэх талаар аймгийн Засаг дарга Р.Сэддоржид үүрэг чиглэл өгсөн юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.