Иргэд шударга ёсыг эрх баригчдаас нэхэж, -25 хэмийн хүйтэнд төв талбайд долоо дахь өдрөө жагсаж байна.
Гэтэл цагдаагийн алба хаагч нар иргэдийн дулаацаж, халуун уух зүйл авч ууж буй талбайн ойролцоох сүлжээ дэлгүүрийг хаажээ.
Энэ талаар иргэн өөрийн цахим хуудсандаа:
“Залуус бид шударга ёсны төлөө өглөөнөөс орой болтол -25 хэмийн хүйтэнд жагсаж байна. Гэтэл бидний ганц орж, дулаацаж, утсаа цэнэглэж, халуун уух зүйл авч байгаа газрыг цагдаа нар хаалаа. Иргэд нь шударга ёсны төлөө тэмцээд байхад иргэдийнхээ эсрэг тэмцэж байгаа хотын захиргаа, цагдаагийн байгууллагын удирдлагууд ичих хэрэгтэй. Энэ авлига, хулгайн хэрэгт холбогдоогүй бол залуус биднийг тайван орхи” гэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.