Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас буудайн гурилын үнийн өсөлтийн шалтгаан нөхцөл, нөөц хангамжийн байдлыг судлан тогтоох, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор агентлагийн даргын удирдамжтай хяналт шалгалт хийж байна.
Гурил үйлдвэрлэгч 10 аж ахуй эрхлэгч, хоёр ТББ-ыг хамруулж хяналт шалгалтыг явуулсан бөгөөд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Гаалийн ерөнхий газраас ирүүлсэн мэдээлэл болон гурил үйлдвэрлэгчдээс ирүүлсэн санхүүгийн баримтуудад шалгалт хийлээ.
Хяналт шалгалтын явцад шаардлагатай тайлбар мэдээлэл, баримт материалыг дурдсан хугацаанд ирүүлээгүй “Өгөөж гурил” ХХК болон “Монголын гурил үйлдвэрлэлийн бодлого төлөвлөлтийн нэгдсэн холбоо”, “Монголын тариаланчид, гурил үйлдвэрлэгчдийн холбоо” ТББ-д хяналт шалгалтад саад учруулсан үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 6-д заасны дагуу торгуулийн арга хэмжээ авлаа.
Шалгалтын явцад “Улаанбаатар гурил”, “Алтан тариа”, “Од групп” ХХК-иуд буудайн гурилын үнийг нэгэн зэрэг нэмсэн үйлдэл нь нийтийн ашиг сонирхолд харшилсан эсхүл өрсөлдөөнийг хязгаарлах нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэхээр байх тул зөрчлийн хэрэг нээж, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж эхэллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Дорнод гурил бас үнээ нэмсэн шалгана уу
Зөв дөө.Цалин тэтгэвэрээ хүргэж ядаж байгаа ард түмнээ сорон мөлжигчид хөрөнгө мөнгөнд шунагчдад хазаар чөдөр хэрэгтэй.Болохгүй байгааг үзэж шалгадаг алба төр байдаг гэдгийгмэдрүүлсэнд талархалаа.Дараагийн ээлжинд дамжуулан дамалдаг дэлгүүрүүдэд хандаарай Нэг газар үйлдвэрлэгдэж нэг шугамаар ирсэн бараа дэлгүүр бүрт өөр өөр үнэтэй байгаад байна ер нь дуртай тоогоо тавидаг болсо байна шүү
Больж муусайн юмннуудыг сайн шалгаад торгууль өндөр тавь төрийг буруутгах юм байхгүй доогуураа маш их юм хийнэ шүү юмны үнийг зах дэлгүүрийнхэн шуналын бузрууд нэмнэ тэрийгээ чөлөөт зах зээл гээд бамбай хийчихнээ
Болж сайэ шалгаад үгийг бууруул арай дээдлээ