Хүйтний эрч чангарч, нийслэлийн агаарын бохирдол улаан түвшинг давсан байна. Өнөөдөр өглөөний байдлаар Толгойт, нэгдүгээр хороолол, Дамбадаржаа орчим их бохирдолтой буюу нил ягаан түвшинд хүрчээ. Тухайн бүсүүдэд хүхрийн давхар исэл дээд түвшинд ойртсон байна.
Мөн Нисэх, МҮОНРТ, Амгалан, Монгол газар, Хайлааст, Таван буудал, Шархад орчимд бохирдолтой буюу улаан түвшинг зааж байна. Энэ газруудад РМ 10, РМ 2.5 тоосонцор, хүхрийн давхар исэл их байгааг хэмжигч заажээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.