УИХ-ын гишүүн Хассуурийн Ганхуяг нүүрсний хулгайтай холбоотой өөрийн байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр,
-Нүүрсний хулгайч нар хэн бэ? гэдгийг олохын тулд бид энийг заавал эргэн санах ёстой. "Тавантолгой төмөр зам" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн асуудлаар Авлигатай Тэмцэх Газраас шалгаж байсан ч хил давсан гээд,
-Ардчилсан намын дарга байсан Зандаахүүгийн Энхболд гэхэд тэнд бараг арваад жил хөрс хуулалт хийхдээ жилийн гэрээ нь 1.5-2 их наяд төгрөгийн ажил хийдэг байсан гэх мэдээлэл байгаа.
"Мөнгө нь ороод ирнэ" гээд ярьж байсан Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хэлж байгаа мөнгө орж ирсэн үгүйг одоо хайгаад байгаа 40 гаруй их наядаас харж болох биз. Тиймээс л нүүрсний хулгайн хэрэгт олон улсын хөндлөнгийн аудит оруулж шуурхай шалгах нь зүйтэй гэдэг байр суурийг удаа дараа илэрхийлж байна гэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
За хө бараг олон улсынх зөв болно доо. Манайхан чинь гурилдаад өгдөг нөхөд нь олон хэцүү хэцүү.
Зөв.