Төрийн өмчит “Эрдэнэс силвер ресурс” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртсэн Т.Мөнхбаярт яллах дүгнэлт үйлдүүлэхээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс прокурорын байгууллагад хавтаст хэргийг нь хүргүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.
Улмаар Нийслэлийн прокурорын газраас Т.Мөнхбаярыг яллагдагчаар татаж, цагдан хорих арга хэмжээ авах саналыг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлснийг өнөөдөр хэлэлцээд нэг сарын хугацаагаар цагдан хорих шийдвэр гаргасан байна.
Түүнийг “Салхитын Мөнгөний ордод баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаа явуулж баяжмал гаргах ажил"-ын тендер сонгон шалгаруулалтад шалгарсан нэр бүхий компанитай гэрээ байгуулсны хариуд 1 тэрбум 217 сая төгрөг, мөн тендерийн сонгон шалгаруулалт зохион байгуулахгүйгээр нэр бүхий ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 1 тэрбум 455 сая төгрөгийн хахууль авсан байж болзошгүй хэмээн яллагдагчаар татаад байгаа юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ ер нь юу болоод баина аа. Баттулга Хөдөлмөриин баатар Удаанжаргал Мөнхбаяр гм Хөдөлмөриин баатрууд төхүүлээд баисан. Юуны баатар баисан юм оилгосонгүи. Нүүрс шааж ард түмнии боломж хулгаалдаг баисан бна ш дээ Баттулга холбоотои гэдэг тодорхои боллоо....,,,,,.....
Яанаа энэ хөдөлмөрийн баатар гэджг чинь юу юм вэ албан тушаал пм уу авилгал юм уу бүр ойлгохоо болилоо наад шагналуудаа болиочээ Батулга гэдэг боловсролгүй нөхрийн гай мөнч их бнаа улс орноо бодооч АН х аа Энэ Баттулга төмөрзамаас мөнгө идэх гээд ажил хийдэгүй бсан Элбэгдорж е/ч байхдаа хэлж бсан ямар муухай шунал вэ
Баттулга Ерөнхийлөгчийн Хөдөлмөрийн баатрууд мөн тамгын газрын ажилтнууд нь хулгай хийдэг Хүн алдаг этгээдүүд байгаад байгааг юу гэж ойлгох болж байна вэ Зарим нь түрүүчээсээ гадаад руу зугатаад алга болдог ямар гээчийн нүгэлтэй бузартай амьтад вэ
Баттулгын өгсөн хөдөлмөрийн баатарууд нь хамгийн том хулгайчид байсан бншдээ
Хөдөл мөрийн баатар хүн муу л бна.
Сайн хулгайллаа гэж баатар өгдөг байсан байна шүү та минь ээ