СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴 ТАНИЛЦ: АТҮТ-ийн албан тушаалтнуудыг авлигадаж С зөвшөөрөл авсан компаниудын нэрс

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар мэдээлэл хийх үеэрээ "АТҮТ-ийн албан тушаалтнууд С зөвшөөрлийг олгохдоо авлига авсан нь тогтоогдсон" хэмээн мэдэгдэв. 

Тэрбээр, Нүүрсний тээврийн хэрэгтэй холбогдуулж 40 орчим албан тушаалтныг мөрдөн шалгаж байна. Монгол Улсын Ерөнхий прокурорын газраас ирүүлсэн мэдээллийн хүрээнд дараах компаниудад Авто тээврийн үндэсний төвийн холбогдох албан тушаалтнууд албан тушаалын давуу байдлаа урвуулан ашигласан гэх хэрэгт холбогдуулан АТГ-аас мөрдөн шалгах ажиллагаа явуулж дуусаад хэргийг прокурорын байгууллагаас шүүхэд шилжүүлсэн гэв. Үүнд:

-БНХАУ-ын иргэн Ху Юун Далай гүйцэтгэх захиралтай "Азийн хишиг дэлгэрэх" ХХК,

-"Дагалай шарга 88 транс "ХХК,

-"Даалингийн хишиг тээвэр" ХХК,

-"Ивээл сар транс" ХХК,

-"Хишигсайхан ундрах" ХХК,

-Хятад улсын иргэн Ли Бин Бин эзэмшдэг "Го Ху олон улсын тээвэр" ХХК,

-Хятад улсын Аль Ша Мин Дун Лин экспорт, импорт худалдаа компани хувь эзэмшүүлдэг "Эн Эйч ай Ди Эль дүүлэн" ХХК,

-Монгол Улсын иргэн Балдоржийн "Биштэрэг транс" ХХК-иуд холбогдсон.

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Эрдэнэс Тавантолгой ХК-ийн уурхайгаас Гашуун сухайт-Ганц мод боомтын чиглэлд нүүрс тээвэрлэлт хийдэг "Сан тээвэр групп" ХХК, "Уйлган сар транс" ХХК, "Тэнгэрийн транс групп" ХХК, "Баянгол транс" ХХК-уудад Авто тээврийн үндэсний төвийн холбогдох албан тушаалтнууд албан тушаалын давуу байдлаа урвуулан ашиглаж зөвшөөрөл олгосон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл заалтад зааснаар мөрдөн байцааж, шүүхэд хэрэг нь шилжээд байна

Мөн нүүрс тээвэрлэлт явуулдаг дараах компаниудад Авто тээврийн үндэсний төвийн мөн холбогдох албан тушаалтнууд өөрсдөдөө давуу байдал олгож, авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон тул шүүхэд шилжүүлсэн. Үүнд: 

-"Итакар" ХХК,

-"Их хүрэм хар" ХХК,

-"Монпорт" ХХК,

-"Тавантолгой шинэ" ХХК,

-"Мөнхзоригт транс" ХХК,

-"Мөнхийн буухиа" ХХК,

-"Эм Би Эм транс" ХХК,

-"Галбын түмэн хүлэг" ХХК,

-"Жавхлан жолоо" ХХК,

-"Ээлийн цагаан харгуй" ХХК.

Нийт 30 гаруй хүнд холбогдох хэрэг нь бүгдээрээ Авто тээврийн үндэсний төвийн албан тушаалтнууд бөгөөд улс хоорондын тээвэрлэлт хийх С зөвшөөрлийг олгохдоо авлига авсан нь тогтоогдсон гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
1 жилийн өмнө
66.181.161.116

Эндээс мөн ч их НО гарна даа ЗТЯ байхад АТҮТ гэж нэг муу дэлүү шиг агентлагаар юу хийнэ ээ мөнгө л шаах гэж ийм юм зохиож байгуулсан шүү дээ бүх аймаг боомтод байдаг АТҮТөвийг сайн шалга бүгд юмтай шүү

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.