УИХ 2022 оны арваннэгдүгээр сарын 11-нд Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан. Уг хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор иргэдийн дансанд орсон мөнгөнөөс татвар авах тухай асуудал шүүмжлэл дагуулж буй. Үүнтэй холбогдуулан Татварын ерөнхий газраас өнөөдөр /2022.12.09/ хувь хүний орлогын албан татварын өөрчлөлтийн талаар мэдээлэл хийлээ.
2023 оны нэгдүгээр сарын 1-нээс дагаж мөрдөх энэхүү хуулийн дагуу:
-0-120 000 000 хүртэлх төгрөгийн албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 10 хувиар,
-120 000 001-180 000 000 хүртэлх төгрөгийн албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 12 000 000 төгрөг дээр 120 000 000 төгрөгөөс дээш давсан орлогод 15 хувиар,
-180 000 000 төгрөгөөс дээш албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 21 000 000 төгрөг дээр 180 000 000 төгрөгөөс дээш давсан орлогод 20 хувиар нэмж тооцон албан татвар ногдуулахаар болсон.
Монгол Улсад жилд нэг тэрбум төгрөгөөс дээш цалингийн орлоготой 57 иргэн байдаг ажээ. ХХОАТ-ын нэмэлт өөрчлөлтөөр зөвхөн 1300 иргэний татвар нэмэгдэнэ. 10 сая 100 мянган төгрөгийн орлоготой иргэн 10 сая төгрөгт 10 хувиар хэвээрээ бол давсан орлого 100,000 төгрөгт 15 хувиар татвар ногдуулах ажээ.
Татварын ерөнхий газрын Татварын бодлогын газрын дарга Б.Тэлмүүний яриаг хүргэе.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ард иргэддээ мэдээллээ зөв өгч баймаар юм. Буруу мэдээлэл өгснөөс болж нөгөө их өндөр орлоготой иргэд нь жирийн иргэдийг турхирч наад хуулийг чинь болиулах гэж турхирч байна ш дээ.
Хулгайчуудаасаа аваач .
Awsan shde 17onoos ehelj
Иргэдээ шулж ханахгүй төр юм аа. Ерөнхийлөгч татварыг буруулна гэж гарч ирсэн биздээ. Ёстой тэмцэл хиймээр хууль болжээ. ТЭМЦ ТЭМЦ. ТУЛТАЛ ТЭМЦЭНЭ.
Шударгаар татвараа төлөөд орлогоо олоод явж байгаа иргэдээ ялгаварлан татвар тогтоохыг эсэргүүцэж байна
44.н их наядын татварыг хэнээс авах гэж байна даа ХУЦДАГ муу халтар вэ
Наад хууль чинь хувь хүний дансруу ороод банк санхүүтэй зөрчилдөн, мөн хүний эрхийг зөрчсөн ажил болох ю Татьарын байцаагчид ард иргэдийн хооронд Е- баримт шаардсан зөрчилдөөн байнга үүсэж жирийн иргэд татьарын байцаагч нар хооронд дайсан мэт харьцдаг болсон цагт наад татьар чинь дахиад асуудал болно
за би сарын 30000 евро цалин авдаг байгаа шүү