СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴 Н.Өнөрцэцэг: АТГ яагаад дандаа жижиг "жараахайнууд"-ыг шалгадаг юм бэ?

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Нүүрсний  хулгайг шалгах Засгийн газрын ажлын хэсэгт АТГ-ын Дэд дарга Г.Азжаргал багтаж буй. Түүнээс зарим мэдээллийг тодрууллаа.

-Нүүрсний хулгайн хэрэг анх 2011 онд шалгагдаж, маш их хэмжээний нүүрс дутсан байсан. Гэтэл хэрэг хаагдсан байгаа нь анхаарал татаж байна. Хуулийн байгууллага яагаад анхаараагүй юм бол?

-2017 оноос өмнө шалгагдаж байсан Эрүүгийн хэргүүдийг хэрэгсэхгүй болгосон асуудлыг эргэж сөхөн шалгаж байна. Нүүрс олборлох, тээвэрлэлттэй холбоотой 20-иод хэрэг бий. 

-Хил дээр төрийн таван байгууллага бий. Төрийн албаны оролцоогүйгээр /17 мянган удаа гарсан/ ийм хулгай гарах боломжгүй. Танай байгууллага яагаад юу ч хийсэнгүй вэ?

-Бүртгэлтэй байгаа. Тэд бүгд шалгагдана.

-Одоо хулгайн нүүрс гарсаар байгаа юу?

-Гарахгүй байгаа гэж би бодож байна.

-Та бүхэн жижиг хүмүүс, албан тушаалтнуудыг шалгадаг. Ордонд сууж буй төрийн өндөр албан тушаалтнуудыг шалгаж чадахгүй байна шүү дээ?

-Жижиг, доод гэж ялгаж болохгүй. Хуулийн хэллэгээр улс төрд нөлөө бүхий этгээд гэж бий. Гэхдээ Үндсэн хуулиар бүгд ижил тэгш эрхтэй. Шалгах шаардлагатай бол шалгана. Мөнгө мөрөө үлдээдэг. Эцсийн өмчлөгч гэж асуудал ч бий. Тухайн мөнгө орсон компанийг хамаарал бүхий этгээдээр дамжуулж хариуцлагатай шалгах байх гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.