Монгол улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар нүүрсний хулгайтай холбоотой хэд хэдэн арга хэмжээг авсан талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар нар мэдээллээ.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:
-ҮАБЗ-ийн зөвлөмжөөр улсын нууцад оруулсан байсан есөн гэрээг ил болголоо. Үүнд, Эрдэнэс Тавантолгойтой холбоотой долоон гэрээ, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн хоёр гэрээ багтлаа. Тухайлбал, Эрдэнэс Тавантолгойтой холбоотой Ил уурхайн олборлолт, Загийн усан хоолойн ус хангамж, Богд хан төмөр замын гэрээнүүд АТГ руу шилжлээ. Удахгүй энэ гэрээнүүд олон нийтэд танилцуулагдана.
Хэдийгээр энэхүү гэрээнүүд нь улс орны хөгжил дэвшилтэй холбоотой боловч, улсын нууцаар далимдуулж авлига, ашиг сонирхлын зөрчил байж магадгүй хэмээн ил болгож байна. Ер нь цаашид манай Засгийн газар ҮАБЗ-ийн зөвлөмжөөр аливаа гэрээ хэлцлийг улсын нууцад оруулахгүй гэсэн байр суурьтай байгаа.
Засгийн газрын тэргүүн олон хүн, бүлэглэлийн эрх ашгийг хөндсөнийг та бүхэн мэдэж байгаа. Эрдэнэтийн 49 хувь, Асгатын мөнгөний орд, Ноён уул, Тост Тосон бумбын олон ордыг төрд авсан. Энэ бүхний цаана хэсэг бүлэг этгээдийн эрх ашиг байгаа. Эдгээр бүлэглэл жагсаалыг улс төржүүлж, нийгмийг эмх замбараагүй байдал руу оруулахыг хүсэж байгаа талаар Х.Нямбаатар сайд мэдээлсэн. Монгол улсын Засгийн газар тэмцлээсээ ухрахгүй.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:
-Жагсагчид гурван төрлийн шаардлага тавьж байгаа. Нэгд, Нүүрсчдийн нэрсийг зарла гэж байгаа. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа үед нэрс зарлах боломжгүй. Тухайлбал, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн газрын даргаар ажиллаж байсан Х.Нурлатын хамаарал бүхий хүн Казакстаны Алматы хотод тансаг зэрэглэлийн хотхон барьж байгаа. Энэ үүднээс Х.Нурлатыг шууд гэм буруутай гэж үзэж болохгүй. Үүнийг мөрдөн шалгах шаардлагатай. Хоёрт, жагсагчид нүүрсчдэд 15 жилийн хорих ял оноож, хөрөнгийг нь хураа гэж байгаа. Гуравт, ковидын санхүүжилтийг шалга гэсэн.
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар ковидтой холбоотой бүх санхүүжилтийг шалгах ажлын хэсгийг Шадар сайдаар ахлуулан байгууллаа. Улсын төсөв, аймаг, нийслэл, орон нутгийн төсвийн хөрөнгө, мөн олон улсын байгууллагын зээл, тусламжаар ковидын үед зарцуулсан зардлуудыг бүхэлд нь олон нийтэд ил тод болгоно. Ирэх долоо хоногоос та бүхэнд мэдээллийг өгч эхэлнэ.
Ажлын хэсэгт маркшейдерүүдийн багийг нэмсэн. Энэ баг Эрдэнэс Тавантолгой болон Тавантолгой ХК-ийн талбайд хэмжилт хийж, өнгөрсөн хугацаанд хичнээн сая тонн хөрс хуулсан, хэдийг нь олборлосон, хэд нь коксжих болон эрчим хүчний нүүрс байсан юм бэ гэдгийг тогтооно. Тэгэхгүй бол хэн нэгэн УИХ-ын гишүүн 44 их наяд төгрөгийн нүүрс алга болсон гэж таамгаар яриад байж болохгүй гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Амарбаясгалан чамд ард түмэн итгэхгүй худлаа амлагч. Чи сонгуулианхаа мөнгиыг компануудаас авч энэ бүгд хулгайн асуудалбг үүсгэсэн шүү. Соннууоьд хэрэглэх мөнгөө авч гэрээ байгуулсан.
Одоо шууд ард түмэнд танилцуулаач. Та нар засчихвал яахын
arai2
yalna2
sunu2