Дархан-Уул аймгийн Шарынгол сумын Санжинт багийн “Төв гүүр” гэдэг газар ачааны автомашин гүүрэн дээрээс хашлага мөргөн унаж, жолооч нь эд ангид хавчуулагдан нас баржээ.
Онцгой байдлын газрын Шарын гол сум дахь Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийн алба хаагчид очиход осол гарсан газарт очиход 5 метр өндөртэй гүүрнээс “Портер” загварын ачааны автомашин хашлага мөргөж доош унасан байжээ. Албан хаагчид автомашины эд ангид хавчуулагдсан жолоочийг гаргаж сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн ч шархаа даалгүй нас баржээ.
Орон нутагт гарч буй зам тээврийн осол буурахгүй байгаа тул жолооч нарыг машины бүрэн байдлыг хангаж замын хөдөлгөөнд оролцох, согтууруулах ундаа хэрэглэсэн тохиолдол жолоо барихгүй байхыг ТЦА-наас анхааруулж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.