Засгийн газрын ээлжит бус хуралдаан /2022.12.09/ болж хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Хуралдаанаас гарсан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:
-Орон нутгийн өмчит "Тавантолгой" ХК-д ХЗДХЯ-ны ТНБД П.Сайнзоригийг бүрэн эрхт төлөөлөгчөөр томиллоо.
Мөн Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдлөө. Түүний оронд ЦЕГ-ын дэд дарга бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, бригадын генерал Р.Отгонжаргалыг ГЕГ-ын даргаар шилжүүлэн ажиллуулах шийдвэр гаргалаа.
Б.Асралтын хувьд хоёр өдрийн өмнө болсон Засгийн газраас байгуулсан ажлын хэсгийн анхны хуралдаан дээр "Нүүрсний хулгайн хэрэгт миний нэрийг холбож бичиж байна. Шаардлагатай бол өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөж, шалгуулахад бэлэн хэмээн мэдэгдсэн. Мөн ГЕГ-ын түвшинд, цаашлаад төрийн байгууллагын оролцоотойгоор нүүрсний хулгайтай холбоотой зохион байгуулалттай үйл ажиллагаа явагдаж байж магадгүй гэж Засгийн газар үзсэн. Иймд Р.Отгонжаргалыг оронд нь томилсон. ГЕГ болон Гашуунсухайт боомт орчинд явагдаад байгаа хууль бус үйлдлүүдийг ЦЕГ, Тагнуул, гаалийн байгууллага хамтдаа шалгах үүрэг авлаа хэмээв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ажилаасаа гараад гадаадруу оргох гэж байна даа ,Өмч хөрөнгийг нь бүгдийг нь хуаамаар байна
Өөрийн хүсэлт бхдаа яахав. Улсаа тонон. Дээрэмдэгч
Тавантолгойн төмөр зам ХХК захирал байсан хулхины Хөдөлмөрийн баатар Н.Удаанжаргал хулгайчыг олж барьж ялыг нь үүрүүлээчээ...
yalna2
sunu2
arai2