СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴Б.Асралт: Би өөрийн хүсэлтээр шалгуулахад бэлэн

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

Монгол улсын Ерөнхий сайдын захирамжаар нүүрсний хулгайг илрүүлж, хариуцлага тооцох ажлын хэсэг байгуулагдлаа. Ажлын хэсэгт цагдаа, авлигатай тэмцэх газар, шүүх, прокурор, гаалийн байгууллагын удирдлагууд  багтжээ. ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар нар сэтгүүлчдийн асуултад товч хариулт өгсөн юм. 

Энэ үеэр Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт: 

-Өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдал, нүүрстэй холбоотой хэргийг анх Гаалийн байгууллага шалгаж, 2013 онд хийсэн шалгалтын дүнгээр өнөөдрийн яригдаад байгаа 379 мянган тонн нүүрсний хэргийг анх гаргаж, хуулийн байгууллагад шилжүүлсэн. 2013 оны үед миний бие гаалийн байгууллагад ажиллаж байгаагүй.

Үүний дараа УИХ-ын гишүүн Л.Энхболд 380 мянган тонн нүүрс алдагдсан байж болзошгүй гэж 2018 онд зарласан. Тэр үед Засгийн газраас Ч.Хүрэлбаатар сайдаар ахлуулсан ажлын хэсэг гарч шалгаад хуулийн байгууллагад өгсөн. Энэ бол 2018 онд гарсан хэрэг. 2021 онд арван машин нүүрс алга болсон байж болзошгүй хэрэг гарсан. Үүнийг бас шалгаж хуулийн байгууллагад шилжүүлсэн. 

Намайг нүүрсний хулгайн хэрэгт холбоотой, ажлын хэсэгт орж болохгүй гэсэн зүйлийг зарим хүн ярьж байна гэсэн. Би нүүрсний хулгайтай холбоотой ямар ч асуудалд орооцолдоогүй. Жагсаж байсан хүмүүс болон зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр миний нэрийг дурдаж байх шиг байна лээ. Хэрэв тийм хардлага байгаа бол би өөрийн хүсэлтээр шалгуулахад бэлэн байна. 

Машин нь бүртгэлгүй, бүртгэлтэй ч бүрдүүлэлт хийгдээгүй зэрэг асуудал гарсан. 2018 онд гарсан хэргийг Засгийн газарт танилцуулсан. Улмаар бид боомтуудын шинэчлэлийг эхлүүлж, 2020 онд дуусгана гэж төлөвлөж байсан боловч Сovid-19, хөл хориотой холбоотойгоор шинэчлэлүүд хийгдэж дуусаагүй байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
202.9.40.96

Тэгээд шалгуулаач

Зочин
2 жилийн өмнө
192.82.88.180

Сү Батболдын гөлөг их том хуцдаг болж Сү Батболдтойн хамт хөрөнгийг нь хурааж бүх насаар хорих ял оноо.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.