СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Цемент шохой компаниас 200 сая төгрөгийн мод тарих тендер зарлажээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

"Тэрбум мод" хөтөлбөрийн хүрээнд Цемент шохой компаниас 200 сая төгрөгийн мод тарих тендер зарлажээ.

Тус тендерийн зарлалд Цемент шохой нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг Тэрбум мод тарих хөтөлбөрийн хүрээнд мод тарьж нийлүүлэхийг урьсан байна.

Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд 50.000 төгрөгийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.

Тендер нь түүнийг нээснээс хойш ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заах ба 1,000,000 төгрөгөөс багагүй үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2023 оны 01 -р сарын 09 -ний өдрийн 09 цаг 00 минут-аас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2023 оны 01 -р сарын 09-ний өдрийн 09 цаг 00 минутад зохион байгуулна гэжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.