СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-12-09

Малын хөлийн татварыг мал угаалгын ванн болон тарилгад зориулахыг малчид хүсчээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

2022 оны жилийн эцсийн мал, тэжээвэр амьтдын тооллогыг энэ сарын 7-17-ны өдрүүдэд улс даяар зохион байгуулж байна.

Тооллогод өмчийн бүх хэвшлийн мал, тэжээвэр амьтдыг хамруулахаас гадна малчдын ахуй, амьдралын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг цуглуулан боловсруулдагаараа онцлогтой аж.   

Тооллогод хамрагдсанаар малчдад эдийн засгийн болоод санхүүгийн асуудлаа шийдвэрлэх, малаа барьцаалж банкнаас зээл авах боломжууд нээгддэг байна. Мөн малчдын зүгээс малын орлого зарлагын хөдөлгөөн, ХАА-н үйлдвэрлэлд гарч байгаа өөрчлөлт, сүргийн бүтцийг хянах зэргээр ач тусаа өгдөг ажээ.

Энэхүү мал тооллогын үзүүлэлт нь ХАА-н салбарын бодлого боловсруулах, малчдын нийгмийн асуудлыг шийдэхэд дөхөм болж өгдөг байна.

ХАА-н салбар нь манай улсын эдийн засгийн 13 хувь, ажиллах хүчний 26 хувийг бүрдүүлдэг үндсэн салбаруудын нэг

Сэлэнгэ аймгийн хэмжээнд 5451 малчин, 4907 мал бүхий өрх, 73 аж ахуйн нэгжид 2022-2023 оны өвөл хавар 1.9 сая толгой мал өвөлжих тооцоо байгаа. Нийт малчин ба мал бүхий иргэдийн 343 нь аймгийн төв Сүхбаатар суманд байгаа юм.  

Тус сумын хэмжээнд малын хөлийн татвар төлөлт энэ жил 90 хувьтай байна. Малчдаас санал авах үеэр энэ татварын мөнгөөрөө малын тарилга болон, малын угаалгын ванн авах хүсэлтээ өгсөн. Иймээс энэ ажлыг ирэх 2023 онд хийхээр төлөвлөсөн хэмээн Сүхбаатар сумын ХАА-н тасгийн мэргэжилтэн Г.Мөнхбилгүүн ярилаа.

Сэлэнгэ аймгийн Статистикийн хэлтсээс энэ удаагийн мал тоологын ажлыг чанартай сайн зохион байгуулахад нэлээд анхаарч, мал тооллогод өмчийн бүх хэлбэрийн мал тэжээвэр амьдтыг бүрэн хамруулахыг зорьж байгаа хэмээн СХ-ийн даргыг түр орлон гүйцэтгэгч Батбаатар хэллээ.  

Улсын хэмжээнд мал тооллогын үйл ажиллагааг Монгол Улс 1961 оноос эхэлж жил бүр явуулж байгаа аж.

Эх сурвалж: Монцамэ

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.