Анхнаасаа зураг төсөлгүй явснаар ерөнхийлөгч асан Х.Баттулгын үед баригдсан төмөр зам Хятадын төмөр замтай аль цэгт уулзах нь тодорхой бус болсон гэж Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн хэлтсийн дарга Д.Мөнхцэцэг мэдэгдлээ.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
-Нүүрсний холбоотой асуудал яригдаж байна. Бид алдагдсан боломжийнхоо үйлийн үрийг эдлээд сууж байна. Х.Баттулга гэж хүн төмөр зам бариулаагүй. Үүнээс болоод хэдэн их наядыг алдаад сууж байгаа. Төмөр зам бариулахгүй учраас машинаар нүүрсээ зөөсөн. Одоо тэгээд тэр машинаар зөөж байгаа нүүрсний хулгайгаа яриад сууж байна.
Мухар төмөр замууд нээгээд байгаа. Гол нь Хятадын талтай уулзах цэг координатыг нь зөрүүлсэн гэж яригдаад байгаа. Өндрийг нь зөрүүлчихсэн, үүнийг нь арилгахад дахиад төмөр зам тавих хэмжээний мөнгө шаардлагатай гээд яригдаад байна. Тэгэхээр би одоо энэ нарийн мэргэжлийн хүнээс лавлаж асуумаар байна. Энэ ажилд геодези, зураг зүйн газрын мэргэжилтнүүд оролцоогүй юм уу, төмөр зам барихад зураг төслийг нь танай газар хийгээгүй юм уу. Танай геодези, зураг зүйн хэлтсийн дүгнэлтгүй бариад явсан гэсэн үг үү энэ яг ямар учиртай юм бэ?
ГЗБГЗЗГ-ын Геодези, зураг зүйн хэлтсийн дарга Д.Мөнхцэцэг:
-Төмөр замыг аль цэгт уулзах вэ гэдэг асуудал дээр анхнаасаа бидэнтэй хамтарч ажиллаагүй. Сүүлийн хоёр жилийн хугацаанд энэ асуудал сөхөгдөөд аль цэгт уулзуулах вэ гэдэг асуудал гарч ирсэн. Хятадын тал 2012 оноос төмөр замаа барьчихсан байсан. Тэгэхээр түүнд нийцүүлэхийн тулд өндрийн зөрүүтэй, байршлын хувьд ч бидний төлөвлөсөн төмөр зам өөрчлөгдөх асуудал гарч ирж байгаа. Харин үүнээс өөр бусад төмөр замын ажлууд дандаа зураг төсөлтэй хийгдээд явсан гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ondor her zorson gene .5mm yum uu 5m yum uu yuch medehgui bj hudlaa tsuurhai bolih heregtei
Баттулгыг л харуулж байвал кайф авдаг хэсэг малнууд байнаа!Чуулганы танхимд чамайг төмөр зам барихыг харнаа гэж заналхийлж байсан мэнгэтийгээ яагаад ярихгүй байгаа юм бол?Б.Энхбаяр гэж намчин!