УИХ-ын чуулганы хуралдаанаар Хянан шалгах түр хорооны ажиллах хугацааг сунгах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, зургаан сарын хугацаатайгаар нүүрсний хулгай, хилийн боомтын асуудлуудыг шалгах ажиллагааг үргэлжлүүлэхээр тогтлоо.
Тус тогтоолын төсөлтэй холбогдуулан түр хорооны дарга Г.Ганболд УИХ-ын гишүүн Т.Доржхандыг иргэдэд буруу мэдээлэл өгч жагсаалд турхирсан бол ард түмнээс, цагдаагийн алба хаагчдаас уучлалт гуйх ёстой гэх байр суурийг илэрхийллээ.
УИХ-ын гишүүн, түр хорооны дарга Г.Ганболд:
-УИХ-ын гишүүн Т.Доржханд 44 их наяд төгрөгтэй холбоотой мэдээлэл хийсэн. Т.Доржханд гишүүн түр хорооны гишүүн боловч хуралдаа нэг ч суугаагүй. Манай түр хорооны бусад гишүүд С.Ганбаатар гээд олон гишүүд үүнийг нотолно. Түр хороон дээр 44 их наядтай холбоотой мөнгөн дүнгийн асуудал огт яригдаагүй.
Өнөөдөр нийгмийн талцуулж, ард түмнийг төртэй нь талхилцуулдаг, өвлийн хүйтэнд иргэдийг гадаа жагсааж байгаа мэдээллийнхээ төлөө Т.Доржханд хариуцлагаа хүлээх ёстой. Үүнийгээ тайлбарлах ёстой. Өвлийн хүйтэнд ард түмэн 44 их наядын төлөө жагсаж байхад түр хороон дээр өнөөдөр 2.5 сая тонн нүүрсний хулгайн нотлох баримт цуглуулах тухай асуудал яригдаад явж байгаа. Хэрэв буруу мэдээлэл өгсөн бол ард түмнээс, цагдаагийн алба хаагчдаас уучлалт гуйх ёстой гэж түр хорооны даргын хувьд хэлэхийг хүсэж байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
НҮҮРС ТЭЭВРИЙГ ЗОГСОО. НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧ НАРЫГ ИЛЧИЛСЭН ЦАГТ НҮҮРСЭЭ ХЯНАЛТТАЙ ГАРГАЯ. НҮҮРС ГАРГАХБН ХЭРЭЭР УЛАМ ӨРӨНД ОРЖ БАЙНА.
НҮҮРС ТЭЭВРИЙГ ЗОГСОО. НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧ НАРЫГ ИЛЧИЛСЭН ЦАГТ НҮҮРСЭЭ ХЯНАЛТТАЙ ГАРГАЯ. НҮҮРС ГАРГАХБН ХЭРЭЭР УЛАМ ӨРӨНД ОРЖ БАЙНА.
Хиншүү Ганбаатар...Доржханд 2 бүүр Хүн гүтгэсэн ч юм уу Үнэн ч юм уу..худалч юм уу...Хүмүүсийн Нэр хэлж...Нийгмийг Шүүхээс Нэр гараа гүй бхад Мэдэгдэл хийсэн....Хэлүүлэх нь Зөв...Ард түмэнээс...Цагдаа нараас Уучилалт Хүсэх ёстой...Нийгмийг Тогтворгүй бдалд турхирсан.Мөн Ан ын ганбат...Одонтуяа ч хамаарана...