Цаг үеийн асуудлаар УИХ-ын гишүүн Д.Ганбат байр сууриа илэрхийллээ.
-Нүүрсний хулгайтай холбоотойгоор ганц хоёр хүнийг барьсан нь уургач нарыг барьж аваад, уутлагч нарыг үлдээсэн хэрэг боллоо. Үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлсэн залуус Чингис хааны хөшөөний ард нуугдсан авлигачдыг Чингис хааны хөшөөний урд талаас орж ирээд хэлж чадлаа. Энэ бол эхлэл. Өнөөдөр сөрөг хүчин гэж зүйл алга.
Монгол иргэн бүрийн дансанд орох боломжтой 125 сая төгрөг алга болчихсон байна. Дөнгөж төрсөн хүүхдэд 40 сая төгрөгийн өр ноогдож байна.
Засгийн газар мэдээлэлд хамгийн ойр хэр нь дуугүй байна. Эрх баригчид өөрсдөө хулгайд зүйл бүрээр холбогдсон учраас хулгайчдаа зарлаж чадахгүй байгаа юм. Хулгайч нарыг үтэр түргэн зарла гэж ахин шаардъя. Засгийн газар, ХЗДХ-ийн сайд, Ерөнхий сайд бараг ах дүү хамаатнаараа засгийн эрхийг барьж байгаа. Тэгээд нүүрсний хулгайг төөрөлдүүлж ярьж байгааг би сая харлаа. Үүнтэй эвлэрэхгүй.
Энэ жагсаал киногоор яривал трейлэр нь. Маш үнэтэй гурилаа худалдаж авч, яаж ийж цагаан сараа тэмдэглэсэн ард түмэн ахиад гарч ирнэ гэдэгт эргэлзэхгүй байна.
Дөрвөн өдөр жагсаж байгаа иргэдтэй надаас бусад нь уулзаагүй. Улаанбаатараас 20 гаруй УИХ-ын гишүүн сонгогдсон ч жагсагчидтай хэн ч гарч уулзаагүй шүү.
Хоёрдугаарт, онц байдал зарлахыг дэмжиж, 30 гаруй УИХ-ын гишүүн гарын үсэг зурсан нь удахгүй ил болно. УИХ-ын дарга хариуцлагаа хүлээх хэрэгтэй. Ард түмэн ч гэсэн сонголтоо хийснээрээ хариуцлагаа хүлээх ёстой. Гэвч бид нар монголын төрийг тогтвортой байлгахад анхаарах хэрэгтэй.
Гуравдугаарт, энэ нөхцөл байдлаас гарахын тулд хууль эрх зүйн байдлыг өөрчлөх хэрэгтэй. Монгол улсын хууль гадны улс орны барьцаанд оржээ. МАН засаглаж байгаа цагт нүүрсний хулгайчид ил болохгүй гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хоосон Битон тийм сүрхий байсан юм бол Жагсаал тэмцэлээс өмнө дуугарч байхгүй яасын тэнэг минь Бигээр өвчилсөн сандал суудлын дон тусчихсан лоцон эргүү битон .Танай нам ойрын хэдэн согуульд сураг байгүй шүү битон минь бүү горьд заа.
Чи Өөрийгөөл хичээ...Муу юмны амнаас Мангирмаа гэгч