УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.12.08/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар "Хилийн боомт, нүүрсний асуудлыг шалгах үүрэг бүхий УИХ-аас байгуулагдсан Хянан шалгах түр хорооны хугацааг сунгах эсэх тухай асуудлыг хэлэлцлээ.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.Энэ үеэр нүүрсний хулгайн хэрэгт нэр нь холбогдоод буй УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ үг хэллээ.
УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ:
-Хянан шалгах түр хорооны хугацааг сунгахыг дэмжиж байна. Түр хорооны дарга, гишүүдэд энэ ажил нэлээдгүй хүнд байгаа. Эр зориг шаардсан ажил гэдгийг ойлгож байна. Улстөрийн эр зориг хэрэгтэй. Амьдрал нь доройтоод ард түмэн яалт ч үгүй жагсаж байгаа гэдгийг бүгд мэдэж байгаа.
Гэтэл 1072 гээд хувьцаа хаана байна вэ гэдэг асуултыг эрх баригчдад жагсагчид тавьж байна. Иргэд гадаа бухимдаж жасгаж байгаа нь зөв. Ногдол ашиг өгөхгүй байгаа компанийнх нь гэрээ хэлцэл, эдийн засгийн нөхцөл байдлыг нь мэдэх эрх яагаад байхгүй байгаа юм бэ? Тиймээс оффтейк гэрээг нэн яаралтай ил болгох шаардлагатай. Энэ бол түр хорооны гол ажил. Үүний араас олон зүйл аяндаа нээлттэй болох байх.
Мөн, экспортоо нэмэгдүүлэх ажлыг битгий гацаагаарай. "Эрдэнэс тавантолгой", орон нутгийн өмчит "Тавантолгой" хувьцаат компани гэж хоёр өөр компани. Шүүхээр батлагдаж нотлогдоогүй байхад эрх баригч намынхан А.Адъяасүрэн гишүүн бид хоёрын нэрийг хаа хамаагүй хэлж байна. Цөөнхөө дээрэлхээд байгаа юм уу? Өөрсдөө хуулиа зөрчөөд байгаа юм уу гэдгээ хувь хүнийхээ үүднээс сайн бодоцгоогоорой.
Ер нь оффтейк гэрээг ил болгож байж, эр зориг гаргаж байж жагсагчдыг тайвшруулна. Чалкогийн давуу эрхтэй 100 машин явдаг. Энэ талаар яагаад огт юу ч ярихгүй байгаа юм бэ? Орон нутгийн Тавантолгой компанид би тодорхой хэмжээний хувьцаа эзэмшдэг маань үнэн. Энэ компани энэ жил нэгж хувьцаандаа 2500-3000 төгрөг тараана. Энэ жишгээр 1072 ширхэг хувьцааны ногдол ашгаа ч иргэддээ тараах боломж байгаа. Энийг нээлттэй ярих ёстой. 2004 оноос хойш нүүрсний экспорт явагдаж эхэлсэн. Ер нь шалгагдаад явдаг гэж ойлгодог. Хууль хүчний байгууллагын хамтарсан баг Өмнөговь руу шалгалтаар явж эхэлсэн гэсэн мэдээлэл авсан, тэр нь ч зөв байх. Улс төрийн өнцгөөр бус, хуулийн хүрээнд шалгах шаардлагатай гэдгийг хэлмээр байна гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ydaj uuriin yrisan ymaa batalaarai ajnai gishvvn mine ydaj ichej amidarmaar ym baga tavan tolgoi tanii medel bizde
Амьсгаан давчдаад сандраад л байна даа
УИХ-ын хуралдаан дээр үг хэлдэггүй, эрах мэдлээ ашиглан хор найруулж явдаг хүн үхэр буугаа тавьна гэгчээр нэг дуугарч байх шив