УИХ-ын чуулганы хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж үг хэллээ. Тэрбээр "Эрдэнэс Тавантолгой ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг үүсээд байгаа тээврийн хулгай, гэрээний хулгай, оффтейк хулгайтай холбоотой бүх мэдээллийг ганцаараа мэдэж байгаа. Тийм учраас энэ мэдээллээ өгөөд, нэрсийг нь зарла. Тэгвэл чиний ялыг багасгах асуудлыг би санаачлаад явж болно" гэж хэллээ.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
-Нүүрсний асуудал үүсэж эхэллээ. Би энийг хоёр жилийн өмнөөс ярьж эхэлсэн. Харамсалтай нь намайг ярьж байхад УИХ-ын гишүүд хашгиралдаад яриулдаггүй байсан. Хоёрдугаарт, хулгай байна гэдгийг хэлээд байхад Эрдэнэс Тавантолгойн захирал Б.Ганхуяг намайг хоёр удаа цагдаад өгч байсан. Тэрбээр "Манай компани цэвэр ариун компани" гэж байсан. Өнөөдөр үнэнд гүйцэтгдэж байна.
Нүүрсний хулгайгаар 6.4 сая тонн нүүрс гарч, өртөг нь 6.5 тэрбум ам.доллар гэж Т.Доржханд гишүүн хэлж байна. 6.4 сая тонн нүүрсийг 1000-аар үржүүлж, 64 мянган машинаар зөөж байж, 6.5 тэрбум ам.долларт хүрнэ. Ямар ч хамаагүй тоо яриад л. Эрх баригчидтай нийлж баахан өндөр тоо тавьдаг. Тэнд байгаа бүх 9000 жолооч, гаальчид, хилийхнийг бүгдийг нь нүүрсний хулгайч гэж байна. 1000 ам.долларын үнэтэй нүүрс гэж хаана байна. Энэ нүүрсний хулгайг замхруулах юм руу орж байна. Үүний ард эрх баригчид тээвэр, оффтейк, гэрээний хулгайгаа нууж байна.
Тээврийн хулгайд, Цагаанхадаас Ганцмод хүртэл 250 ам.доллараар тээвэр хийснээс 125 ам.долларыг Хятадын компани, 125 ам.долларыг эрх баригчид авдаг. Янз бүрийн хэлбэрээр авлига болгож авдаг. Энэ жилийн тээврийн зардалд долоон их наяд төгрөгийн зөрүү гарсан. Үүнийг би Б.Жавхлан сайдаас асуухад хариулт авч чадаагүй.
Оффтейк хулгайгаар Зүүнбаян Тавантолгой, Тавантолгойгоос Гашуунсухайтын хоёр гэрээ, дээрээс нь Тавантолгойн баяжуулах үйлдвэрийн оффтейк гэрээ гээд бүгд үнийн дүнгээ нугалсан байгаа. Тавантолгойгоос Гашуунсухайт хүрэх замыг "Голомт"-ын Д.Баясгалан хоёр сая ам.доллараар барьчихаад 4.5 сая ам.доллараар оффтейкийн гэрээ байгуулсан. Дээрээс нь нүүрсээ 60 ам.доллараар авчихаад цаашаа хэдэн зуун ам.доллараар зарсан. Ямар их шунал вэ! Энэ гэрээг зогсоогооч, өртөгийг нь шалгаач.
Б.Ганхуяг дээр УИХ-ын гишүүд, сайд дарга, хуулийнхан очоод "100,200 мянгын гэрээ байна. Үүнийг зураад өгөөч" гэхээр "Яах гэж байгаа юм?" гэхээр "Дундаас нь 3-5 ам.доллар авмаар байна" гэдэг. Ийм л зүйл хийдэг.
2017 оноос хойш 100 сая тонн нүүрс гарсан байна. Багаар бодоход 400 сая долларын асуудал гарч байна. Тийм учраас Б.Ганхуяг пээдийсэн хэвээр байна. Б.Ганхуяг Монголын төрийг бүгдийг худалдаж авсан гэж бодож байгаа учраас намайг цагдаад хоёр удаа өгсөн.
Тээвэр, гэрээ, оффтейк хулгайтай холбоотой бүх мэдээллийг ганц Б.Ганхуяг мэдэж байгаа. Тийм учраас энэ мэдээллээ өгөөд, нэрсийг нь зарла. Тэгвэл чиний ялыг багасгах асуудлыг би санаачлаад явж болно гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Пүрэвдорж ял мэддэг болсон юм уу одоо ч бүр замарлаа л даа тэгвэл одоо шүүхийг татан буулга
Дураараа янхан бэ