СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-12-08

Жагсаалын тухай Өвөрмонголын ТВ мэдээлж байхад Монголын өргөний телевизүүд ажиг ч үгүй сууж байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
1 жилийн өмнө

Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн дагуу Монгол улсын айл өрх бүр 2005 оноос эхлэн сар бүр 1500 төгрөгийг МҮОНРТВ-д тушаадаг болсон. Тус хууль нь арилжааны телевизүүдтэй холбоотой харилцааг зохицуулж чадахгүй байна хэмээн үзэж Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийг Улсын их хурал 2019 онд баталсан. Энэ хуулийн дагуу IPTV-ийн хэрэглэгч өрх бүр сар бүр 2500 төгрөгийг тушааж байгаа. 

Өөрөөр хэлбэл, бидний дийлэнх нь дээрх хоёр хуулийн дагуу сар бүр 4000 төгрөгийг үздэг, үздэггүйгээс эс хамааран автоматаар суутгуулж байна.

Айл өрх бүрээс хураасан 1500 төгрөгөөр МҮОНРТВ үйл ажиллагаагаа явуулдаг бол IPTV-үүдээс сар бүр хураасан 1.3 тэрбум төгрөг /жилд 15-16 тэрбум төгрөг/-ийг өргөний 18 телевиз хуваан авдаг. Жилд 15-16 тэрбум хуваан авдаг 18 телевизийг жагсаая. Үүнд: 

1. МҮОНРТ
2. 25-р суваг
3. UBS
4. Mongol HD
5. TV-9
6. TV-5
7. Star TV
8. TM TV
9. Eagle TV
10. Central TV
11. NTV
12. Tenger TV
13. Боловсрол
14. Малчин
15. SBN
16. TV8
17. C-1
18. ETV
19. Сүлд TV 

Энэ бүхнийг хөндөхийн учир нь, өчигдөр дөрөв дэх өдрөө үргэлжилсэн жагсаалын тухай өргөний 18 телевиз дурдах төдий мэдээлж байна, зарим нь огт мэдээлэхгүй байна хэмээн олон нийт шүүмжилж байгаа. Энэ нь үнэний ортой. 

Өргөний 18 телевиз энэхүү Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийг лоббидон баталж өгсөн эрх баригч Монгол ардын нам, энэ хуулийг эх барин батлуулсан УИХ-ын дарга Г.Занданшатар, 2018 оноос хойш тус хороог удирдсаар байгаа Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Г.Чинзориг нарын хараан дор үйл ажиллагаа явуулж, дээрх хүмүүсийн гарга гэснийг гаргаж, гаргаж болохгүй гэснийг гаргахгүй байна. Засгийн газар огцорч ч мэдэх эгзэгтэй цаг үе ирсэн байгаа тул эрх баригчын талд улайм цайм үйлчилж байна. 

Иймд татвар төлөгчид бид Өргөн нэвтрүүлгийн хуулийг цуцлахыг шаардах эрхтэй. Монголын арилжааны телевизүүдийн холбоо ч энэхүү жагсаалд нэгдэх хэрэгтэй. 

Өргөний 19 телевиз дээрх 15-16 тэрбум төгрөгөөр юу хийж байгаа вэ? Тэд үзэгчдийн хэрэгцээ шаардлагыг хангаж чадаж байгаа бил үү? Жагсаалын тухай үнэн бодитой мэдээллийг хүргэх эрхэм үүргээ биелүүлж чадаж байгаа бил үү? 

Тэднийг жагсаалын тухай мэдээлэхгүй, харсан ч хараагүй юм шиг царайлж байхад дэлхийн хэвлэл мэдээллийн томоохон сувгууд дэлгэрэнгүй мэдээлсээр байна. Татвар төлөгчдийн мөнгөөр угжигдаж байгаа телевизүүдийн царай улайх ч үгүй байгаа нь ямар эмгэнэлтэй юм бэ! 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.