Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Оюутны хөгжил, удирдлагын газрын аргазүйчээр ажиллаж байсан Л.Төмөрсүхэд яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т шилжүүлснийг тус газрын хяналтын прокурор хянаж эхэлжээ.
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн түүнийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан, бусдаас хахууль авсан хэрэгт холбогдуулан шалгасан аж. Тэрбээр АШУҮИС-ийн хүний их эмчийн ангид А.М-г элсүүлэхийн тулд ээжээс нь нийт таван сая төгрөгийн хахууль 2020 оны наадмын үеэр авсан хэрэгт холбогдсон байна.
Л.Төмөрсүх уг мөнгөө хоёр өдөр дараалан эхнэрийнхээ дансыг ашиглан авсан хэрэгт буруутгагдаж буйг эх сурвалжууд бидэнд мэдээллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
хэхэ, жархаануудаар тахил өргөж бхаар акулуудыг нь илчлээчээ. аль ч асуудал дээр өөрсдөө авилгалд идэгдсэн юм шиг ажиллах юм даа. Нүүрсний асуудлыг чухалд тавимаар бн